Монгол хэл бичгийн үзэсгэлэн Тайваньд дэлгэгджээ

Боловсролын яамны дэмжлэгтэйгээр Боловсролын ерөнхий газар, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран “Монгол хэл, бичиг” үзэсгэлэнг Тайваний Тайбэй хотод дэлгэжээ.
Үзэсгэлэн 2025 оны хоёрдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд, Илань хотын захиргааны музейд 2025 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс энэ сарын 24-ний өдөр хүртэл нэг сарын хугацаатай гарах юм байна.
Тайваньд дэлгэж буй тус үзэсгэлэнд “Монголын сайхан бичигтэн” уран бичлэгийн олон улсын уралдаанд оролцогчид болон Монгол хэл, бичиг судлаачийн 48 бүтээл, Монгол Улсын ЕБС-уудын Монгол хэл, бичгийн багш, сурагчдын 4 бүтээл зэрэг нийт 60 гаруй бүтээлийг үзэгчдийн хүртээл болгон толилуулж байна.
Мөн үзэсгэлэнтэй холбоотойгоор зохион байгуулагдсан “Монгол хэл, бичиг-бидний бахархал” сэдэвт таниулах нэг өдрийн сургалтад 16 оролцогч хамрагдсан бол, “Монгол хэл, бичиг” монгол бичгийн уралдаанд 13 оролцогч бүтээлээ ирүүлж оролцсон байна. Одоогоор үзэсгэлэнг 330 гаруй хүн үзэж сонирхсон байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.