Х.Баасанжаргал: Хэвлэн нийтлэх үйл ажиллагаатай нь холбоогүй юм бол техник хэрэгслийг нь буцааж өг л дөө

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж, УИХ-ын гишүүд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр "Ноорог" медиаг тойрсон асуудлаар мэдээлэл сонсож байгаа юм.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Өмгөөлөгч нь өөрөө мессежээ ил болгосон. 19.9 гэдэг заалт ингэж анх гарч ирсэн. Дараа нь худал мэдээлэл тараах гэдгээр нэр бүхий иргэдийг баривчлах хүсэлт гаргахад прокурор татгалзсан тухай албан мэдээ гарсан. Дараа нь ЦЕГ хэвлэлийн хурал хийхэд мөрийтэй тоглоом гэдэг зүйл гарч ирсэн. Хойшлуулшгүй ажиллагаа хийх ямар гарцаагүй үндэслэл байсан юм бэ? Байгаагүй юм биш үү гэдэг нь удаа дараагийн мэдээллээр харагдаад, зөрчилдөөд байна шүү дээ. Худал мэдээлэл гэдгээр шалгаж байгаа гэснээ хэвлэн нийтлэх эрхтэй нь холбоогүй гэж юу яриад байгаа юм бэ. Үнэхээр хамаагүй юм бол тэр тоног төхөөрөмжийг буцааж өг л дөө. Хоёрт, шөнөжингөө цагдаагийн байгууллага дээр суулгасан. Энэ баривчилгаа юм уу, саатуулах ажиллагаа юм уу, ямар хуулиар хийсэн юм бэ?
ЦЕГ-ийн Хуулийн хэлтсийн дарга Б.Батзориг: Олон төрлийн мэдээлэл андуурагдсан байж магадгүй. Цаашид хэлж анхааруулах болно оо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Х.Баасанжаргал гишүүн байгууллагыг шалгасан гэж ярилаа. Байгууллагыг огт шалгаагүй шүү. Мөрийтэй тоглоом байна, амиа хорлоход нөлөөлсөн байж болзошгүй хэрэг байна, худал мэдээлэл тараах ч байна. Олон төрлийн хэрэг байна. Эдгээрийг л шалгаж байна. Одоо хүнийг нөхөж мөрий тоглуулж, нөхөж хүний амийг хорлуулж болохгүй биз дээ. Шалгагдаж байсан хэргүүд шүү дээ. Баривчилгаа огт явагдаагүй. Хэрэв баривчилгаа байсан бол прокурор зөвшөөрөл өгсөн байх ёстой шүү дээ.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Баривчилгаа биш юм бол саатуулсан болно. Саатуулах нөхцөл тэгвэл биш байна шүү дээ. Таны хандлага ерөөсөө болохгүй байна аа. Үндэслэлгүйгээр хүнийг ийм байдалд оруулсан асуудалдаа уучлал гуйдаггүй юм гэхэд залруулах ажиллагаа хий л дээ. Хэвлэлийн эрх чөлөөтэй хамаагүй гэж байна. Хураагдсан материалд эх сурвалжийн нууц чухал мэдээллүүд байгаа. Тийш нь халдаж байна гэсэн үг шүү дээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Таны зовнилыг ойлгож байна. Өнөөдөр бол эх сурвалжийн нууц гэж байхгүй шүү. Шинэ хуулийн төсөлд л оруулсан байгаа. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн өмгөөлөгчийнх нь хамт үзлэг хийж буй гэсэн мэдээлэлтэй байна.
ЦЕГ-ийн хуулийн хэлтсийн дарга Б.Батзориг: Саатуулах ажиллагаа яваагүй. Эд хөрөнгийг эзнийг нь байлцуулж бүртгэх үйл явц удааширсан гэж надад мэдээлэл өгсөн.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баасанжав гэж бас нэг хөдөөний поп авгай гарч иржээ. Хаанаасаа ийм хачин Их засгаас өөр боловсролгүй авгайчууд олоод тавьчихдаг юм. Нөхөр нь шүүнч гээд Оюукыг занаад байсан байхаа
УИХ ын гишүүн та үндсэн ажлаа л сайн хий. Хаа хамаагүй асууд�##�д хошуу цорвогнуулж цаг өнгөрөөж өндөр ц�##�ин авч суухыг хүсээгүй л бол.
Хэвлэл нэрийн цаана нь техник хэрэгслэлээ цахим мөрийтэй тоглоом,мөнгө угаах гэмт хэргийн багаж болгоол байна гэж харсан.Тэр нөхөд ярихаараа хүний эрх,хэвлэн нийтлэх,мэдээлэлд х�##�длаа Яриад з�##�илаад баына. Түүнд нь Та нарын толгой хамуураад,бас Лодой болд гм нь цаад эзнээ хамга�##�ж мушгиэ д�##�и хийж байх шиг. Нэг уутай нахад бишүү.
Японд гэхэд 20, 30 кардон хайрцагтай, мөн тэр хэмжээний хүмүүс очоод бүгдийг хураагаад тодорхой хугацаанд ш�##�гадаг. Парламентын нэг ч гишүүн хөндлөнгөөс оролцдоггүй.