Top StoriesУЛС ТӨР

“Прокурорын дэргэдэх мөрдөн”-г устгасны горыг хууль хүчнийхэн өөрсдөө амсаж сууна

2014 оны эхэнд Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулж Улсын ерөнхий прокурорын мөрдөнг татан буулгасан. Мөрдөн байцаах албыг татан буулгаад, шалгагдаж байсан авлига албан тушаалын хэргүүдийг АТГ болон ЦЕГ-руу шилжүүлж байв. Тагнуул, цагдаа, шүүх, прокурорын хууль бус үйлдлийг шалгах чиг үүрэгтэй уг алба нь 10 жил үүргээ гүйцэтгээд ийн татан буугдсан юм.

Уг алба нь  эрүүгийн 40 гаруй төрлийн хэргийг шалгадаг байсан бөгөөд хуульд өөрчлөлт оруулснаар Улсын ерөнхий прокуророос салгаж, дөрвөн төрлийн гэмт хэрэг шалгах асуудал нь АТГ дээр ирсэн. Харин үлдсэнийг нь цагдаагийн байгууллага өөрөө шалгадаг болж өөрчлөгдсөн юм. Өөрөөр хэлбэл цагдаа цагдаагаа шалгадаг болох эрх зүйн орчин бүрдүүлчихсэн.

Гэтэл манайд цагдаа цагдаагаа шалгадаг ийм жишээ бий юу, бий. 2000-аад онд мөрдөн байцаах алба цагдаагийн байгууллагын мэдэлд байх үед цагдаатай холбоотой гомдол тасрахгүй, цагдаа нь цагдаагаа шалгах нь нэрийн төдий болчихсон, хоёр цагдаагийн албан хаагч биенээ шалгаж, хэргийг нь шийдээд цохолт хийдэг байсан гэх асуудал ч сонсогддог байсныг Хууль зүйн сайдаар нь ажиллаж байсан хүн нь өөрийн амаар хэлж байсан удаатай.

Энэ нөхцөл байдал дээрээс Олон улсын хүний эрхийн комисс зөвлөмж гаргаж, мөрдөн байцаах алба гэдэг бие даасан, хараат бусаар, прокурорын дэргэд тусгай байгууллагын статусаар ажиллах шаардлагатай юм байна гэдэг санал дүгнэлт гаргаж байсныг ажил болгож байв.

Нэг мэргэжлийн, адилхан зорилго чиглэлтэй, үүрэг хүлээсэн, хамт мөр зэрэгцэн ажилладаг хүнийгээ шалгана гэдэг хаа хаана аа бэрх гэдгийг энэ салбарт олон жил ажиллаж ирсэн туршлагатай хүн нь ч хэлдэг. Тиймээс цагдаа, цагдаагаа шалгадаг биш бие даасан тусгай байгууллага, хөндлөнгийн нүдээр харж, нөлөөлөлгүйгээр ажиллах нь чухал юм байна гэдэг онцлогийг нь харж уг Прокурорын дэргэдэх мөрдөнг байгуулсан түүхтэй. Анх ингэж байгуулагдаад 300-400 хэрэг шалгадаг болсон нь хүчнийхний авлига, дотоод асуудлыг задлах, цэвэрлэх хамгийн чухал сорилт, шинэчлэл байсан нь үнэн.

Нөгөө талдаа үеийн үед яригдаж ирсэн цагдаа нарын эрүүдэн шүүлтийн асуудал бүр цадигаа алдах болсныг энэ алба байгуулагдсанаар ном цэгцэнд нь оруулсан талаар ХЭҮК-ийн дарга асан Ж.Бямбадорж ч нэг удаа хуралдаан дэр хэлж байлаа. Албыг нь татан буулгачихаар эрүүдэн шүүсэн гэдэг гомдлыг прокурорт өглөө гэхэд эрүүдэн шүүсэнд нь хариуцлага яаж тооцоод байгаа нь ойлгомжгүй, замхарчихдаг болов.

Санхүү, төсөв муутай, харахад цомхон ч хүчний байгууллагуудын доторх маш олон асуудлыг Прокурорын дэргэдэх мөрдөнгийнхөн илрүүлж, ажиллаж байсныг хүний эрхийн байгууллагуудын үе үеийн тайлангууд ч харуулдаг.

Уг нь Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн дагуу хүлээсэн үүргээрээ эрүүдэн шүүх гэмт хэргийг шалгадаг тусгайлсан, хараат бус байгууллагатай байх ёстой юм билээ. Гэтэл УИХ-ын гишүүд нь өөрсдөө буюу Ж.Батзандан, Ш.Түвдэндорж, Л.Цог, Р.Бурмаа, О.Баасанхүү, Д.Оюунхорол, А.Тлейхан, Д.Хаянхярваа нар өргөн барьж Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлсэн байдаг. Тухайн үедээ нэрс нь нууцлагдаж, шуурхай хэлэлцүүлж дэмжүүлсэн зэрэг асуудал их бий.

Энэ явдлаас хойшхи улс төрийн нюансууд ч сонин байсан. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгч, прокурор, АТГ-ын удирдлагуудыг чөлөөлөх хуулийн өөрчлөлтийг тухайн үед ерөнхийлөгч байсан одоо УИХ-ын гишүүн Х.Баттулга өргөн барьж, удридлагуудыг нь сольж байв.

Өөрөөр хэлбэл, хууль сахиулах байгууллагуудынх нь алдаа, завхралыг хөндлөнгөөс хянах үүрэгтэй мөрдөнгийн албыг татан буулгасны араас албан тушаалтныг шалгах үүрэгтэй байгууллагын удирлагыг шууд “дээрээс” чөлөөлж, томилдог байх асуудлыг зүтгүүлсэн зэрэг нь улс төрөөс ангид байх ёстой хяналтын тогтолцоог харин ч бөөрөндөө наах замыг нь хуулиар бэхжүүлсэн явдал болсон.

Өнөөдөр цагдаагийн байгууллага “Хууль бус үйлдэл байвал илрүүлэх боломжтой” гэсэн ядруухан тайлбарт хүлэгдээд суухын оронд хөндлөнгийн хяналтаараа чангалуулаад, дотроосоо цэвэрхэн сууж байх ёстой байв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл анх сайд болохдоо л энэ албыг буцааж байгуулна гэж ярьж байсан ч өнөөг хэр байгуулаагүй хэвээр. Яг өдийд үүсээд буй асуудалд үнэндээ сайд нь буруутай эсэх, цагдаагийн байгууллага алдаа гаргасан эсэх гээд олон асуудалд хариулт хэрэгтэй хэвээр. “Прокурорын зөвшөөрөлтэй” гэдэг нэг нэн шинэ трэнд бий болсон бололтой юм. Прокурорын зөвшөөрөлтэй байсан ч хэргийн материалыг үзэж болох, болохгүй субъект нь хуулиар зааглагддаг. Гэтэл өнөөдөр хэргийн материал гэдэг чухал, нууц материал байхаа болиод удаж байна.

АТГ өнөөдөр улс төрчдийн ашиг сонирхлоос ангид ажиллаж чадаж байгаа юу. Цагдаа өнөөдөр цагдаагаа шалгаад, дотоод асуудлаа ил гаргаад ярих чадамж бий юу.

ЦЕГ, АТГ-ын дарга нар улс төрөөс ангид, шударгаар ажиллаж байгаа тухайгаа ярьж, сурталдаж суухын оронд "Прокурорын дэргэдэх мөрдөн"-г сэргээгээд өг гэж хамгийн түрүүнд нэхэж суух учиртай юм, уг нь.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 25, 2025 08:27

Баттулгын ба лаг дуусашгүй ээ !

Зочи
Зочи
3 сар 25, 2025 08:48

Прокурорын дэргэдэх мөрдөнг нэн яар�##�тай байгуулж, шударга ёсыг тогтооё! Тэнд чекистүүд байсан. Удахгүй байгуулж өгөх байх.

Зочин
Зочин
3 сар 25, 2025 13:54
Reply to  Зочи

Битгий шаа.зөвхөн цагдааг ноолдог захи�##�гын хэдэн гар байсан. Шүүх прокурорыг хараад гөлөг .сайн мэднэ

Иргэн.
Иргэн.
3 сар 26, 2025 05:10
Reply to  Зочин

Цагдаагийн новш юугаа хуцаад байгаа юм бэ.Та нар арай давраад байгаа.Ард түмэнээр
хоол,хувцасаа бэлдүүлчихээд эргэж дайрдаг хэн бэ.Чонотой нийлсэн нохой юу п.и.з.д.а.нууд

Иргэн
Иргэн
3 сар 25, 2025 10:14

Прокурорын дэргэд мөрдөн ш�##�гах байгууллага хэрэгтэй. Одоо хавтаст хэрэг бүү хэл, ха�##�ттай шүүх хур�##�дааны матери�##� хүртэл соши�##�д гарах нь хэвийн үзэгдэл болсон. Эрэн сурв�##�жлах сэтгүүл зүй нэрийн дор шүүгчийн туслах, цагдаагийн ажилтан, прокурорын туслах нараас мөнгөөр мэдээлэл худ�##�дан авч соши�##�д гаргадаг бололтой харагддаг. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй байна.

Bolor
Bolor
3 сар 25, 2025 10:32

Мөрдөн байцаах aлбыг татан буулгахыг АН-аас ерөнхийлөгч Элбэгдорж, ЕС Aлтанхуяг, МАН-аас УИХ гишүүн Ч.Хүрэлбаатар нар зохион байгуулсан.Тэд Монгол улсыг сөнөөх бодлого хэрэгжүүлдэг байв.

Irgen
Irgen
3 сар 25, 2025 11:23

Цагдаа нар цагдаагаа ш�##�ган гэж юу байсийн бэ таминээ

Баагий
Баагий
3 сар 25, 2025 12:32

Мөрдөн байцаах �##�бын сэргээх хэрэгтэй. Цагдаа гэмт хэргийн бүлэг болж бн шүү

Хариу
Хариу
3 сар 25, 2025 14:13

Прокурорын мөрдөн гэж их зөв газар байсан. Цагдаа, прокурор, шүүгч, атг гэх б�##�ай газруудыг ш�##�гаж, цэвэрлэж байсан. Одоо сэргээх цаг болсон. Хууль хян�##�тынхан гэж өөрийгөө нэрлэсэн дархан цаазат гаруудыг дуудаж ш�##�гаж хариуцлага тооцох бие даасан газар маш хэрэгтэй.

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
3 сар 25, 2025 14:40

Прокуроын дэргэд мөрдөн байцаах байгууллага байж болохгүй. Үндсэн хууль зөрчинө. Цагдаагийн ажилтан гэмт хэрэгт холбогдвол Авилгатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар мөрдөн ш�##�гаж болно. Тэгдэг ч байх. Прокурор мөрдөн байцаадаг болчихвол прокурорын ажилтан хэрэгт холбогдвол хэн мөрдөн ш�##�гах вэ? Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажлыг хянадаг прокурор өөрөө мөрдөн ш�##�гадаг байж таарахгүй. Үндсэн хуулиар прокурорт мөрдөн байцаах ажил хариуцуулаагүй нь ийм учиртай. Үндсэн хууль хэлэлцэж байхад энэ асуудлыг маш нарийн хэлэлцээд мөрдөн байцаах ажиллагаанд хян�##�т тавьдаг төрийн байгууллага болох прокурорыг өөрийг нь мөрдөн байцаах ажилд худг�##�дуулж болохгүй, хөндлөнгийн хян�##�т тавьдаг байгууллага байх ёстой гэж шийдсэн юм. Үнэмшихгүй хүн байв�##� Үндсэн хууль уншаад үзээрэй. Прокурорт 3 үүрэг оноосон байгаа. Мөрдөн ш�##�гах ажил прокурорын эрх үүрэгт байхгүй. Төрийн байгууллага зөвхөн хуулиар олгосон эрхийг эдлэж үүргийг гүйцэтгэдэг. Илүүг эдлэж болохгүй, хортотой.

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
3 сар 25, 2025 14:42

хориотой

Үл таалагч
Үл таалагч
3 сар 25, 2025 15:11

Зарим улс төрчдийн болон төрийн томоохон �##�бан туша�##�тны дур зоргоороо хандах, �##�бан туша�##�ын наймаа гм юу эсийг хийдгийг өнгөрсөн жилүүдийн үйл явд�##� харуулсныг мэдээллийн хэрэгслээр явагдаж байсныг санаж бна. Мөн төрийн тэргүүн бсан нөхөр өмч хувьчл�##�аар жирийн иргэдэд бсан хувьцааг дээрэмдэж хохирол учруулсныг одоо хүртэл төлөлгүй хохироож бна. Иймд АТГ үнэн мөнийг илрүүлж олон түмэнд мэдээлж бсан нь шударга ёсыг тогтооход ихээхэн ач холбогдолтой бсан гэж үздэг. Тэр �##�быг татан буулгаснаас хойш банкуудын хэрэг, цэргийнхний хэрэг, газар олголтын хэргүүд ....гм гаарч авилга хахууль нь цэцэглэсэн... Албан туша�##�, эрх мэдэлд ойр нь бүхнээс түрүүлж бу�####�ас дээрэмддэг нь нэмэгдсэн. Өнөөгийн өндөрлөгт �##�ба хашиж байгаа зарим хүмүүс ч байж л бна. Зарим улс төрчдийн болон эрх мэдлээ хэтрүүлдэг �##�бан туша�##�тны айдас болсон газар нь АТГ шүү дээ. Өнөөдрийн прокурорын ажлын үр дүн харагдахгүй бна. Урьд нь олуулаа нэгэн компани хэргийг хааж өгөөд оронд нь байранд орцгоосныг л хэвлэл мэдээллээс уншиж бсан. Одоо хэрхэн өөрчлөгдөхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Ц.дагва
Ц.дагва
3 сар 25, 2025 15:44

Одоогийн хуулиар Цагдаа.АТГ мөрдөгчийг хэн ч ш�##�гахгүй хуультай улс

Иргэн
Иргэн
3 сар 25, 2025 15:51

Оюунхорол, Бурмаа, Хаянхярваа гээд дандаа гэмт хэргийнхээ хуулийг хүчингүй болгосон юм бн!!!

Зочаина
Зочаина
3 сар 25, 2025 17:47

Дахиад прокурорын дэргэдэх мөрдөнг сэргээн байгуулаач ээ.

Хөлөг
Хөлөг
3 сар 25, 2025 17:52

Хүчний байгууллагуудын үйл ажиллагааг хөндлөнгөөс хянадаг хян�##�тын хараат бус Мөрдөн байцаах �##�ба байгуулах шаардлагатай! Үнэнч, шударга, зарчимч комиссарууд тэнд үүргээ гүйцэтгэх нь зөв шүү! Амьдр�##�ын орчинг нь дээд зэргээр хангаж, сард 10-15 саяаар ц�##�инжуулах, бие хамга�##�агч, унаа тэргээр бүрэн хангав�##� зохино.

Зочи
Зочи
3 сар 25, 2025 17:53

Прокурор бол шударга үнэний туйл байх ёстой.

Зочин
Зочин
3 сар 25, 2025 17:56

По мөрдөнө нэг ч чадвартай мөрдөн байхгүй байсны гайгаар хуулийн хулгайч нар ихэссэн дэ

Зочин
Зочин
3 сар 25, 2025 19:24

Энэ �##�ба бхад хуулийн байгууллага журамтай, хаа хаана процесс зөрчил бага гардаг бсан шүү

Зочин
Зочин
3 сар 25, 2025 21:53

AN namiin Temuujin tembuu hiisen ajil

Зочин
Зочин
3 сар 25, 2025 23:23

Одоогийн мөрдөн байцаах газар уг нь цагдаад байх ёсгүй юм шүү дээ, цагдаад наачихаад байхаар аргагүй ээ ийм л юм болно. Цагдаа биш болгох хэрэгтэй ту�####�а статустай газар байх хэрэгтэй.

Зочин
Зочин
3 сар 25, 2025 23:54

эргээд байгуулчихаач ядах юу бсийн

Зочин
Зочин
3 сар 26, 2025 10:57

Нямдорж сайдын байгуулж байсан байгууллага. Хэрэгтэй л газар байж дээ

Зочинт
Зочинт
3 сар 26, 2025 11:17

Энэ бол санаатай их хур�##�д суусан луйварчид өөрсдөө болон өарсдийнхөө гар хөл ахдүү найз нөхөдөө хамга�##�аж хэрэг нууж ялгүй болох гэснн санаатай ажил

Зочин
Зочин
3 сар 26, 2025 11:54

Яг үнэн.

Холбоотой мэдээ

Back to top button