Сэрэмжлүүлэг: Өнөө шөнө Говь-Алтай, Баянхонгорт салхи секундэд 18- 20 метр хүрч ширүүснэ

Гуравдугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сэлэнгийн зүүн, Хэнтийн зүүн болон хойд хэсэг, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр их хэмжээний нойтон цас, цас орох талаар ЦУОШГ-аас мэдээллээ.
Дарханы нутаг, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурна. Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Гуравдугаар сарын 26-ны өдөр Хэнтийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Иймд хүчтэй цасан болон шороон шуурганаас сэрэмжилж, эртнээс хамгаалах арга хэмжээ авахыг цаг уурын байгууллагаас зөвлөв. Маргааш Улаанбаатар хотод үүлэрхэг, шөнөдөө хур тунадас, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Шөнөдөө -7…-9 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХЭЛЖ АНХААРУУЛСААРААН БАЙТАЛ ХӨСРИЙ ӨЛӨН ТЭНЭГ МАЛЧИД НЬ МАЛТАЙГАА АЛГА БОЛООД ЯРШИГ ТӨВӨГ УДНАА ОДОО ШУУД ХАШААД ХААЛГА ҮҮДИЙГ НЬ БӨХЛӨӨД ГЭРТЭЭ ОРЖ МАХАА ЧАНАЖ ААРЦАА БУЦАЛГАЖ УУГААД ЭХНЭРЭЭ БАВААД ХЭВТЖИЙДАА ТЭНЭГҮҮДЭЭ.