УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөгддөг 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан"

Засгийн газрын өнөөдрийн /2025.03.26/ ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө.

-Цаасаар нэхдэг байдал үргэлжилсээр байсан тул 170 зөвшөөрлийг цахимжуулсан-

Тэрбээр, "Засгийн газрын хуралдаанаар,

Атрын-IV аяныг эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тариалангийн бүс нутагт ажиллана. Газар дээр нь очиж тодорхой асуудлуудыг шийдвэрлэнэ.

Зөвшөөрөл өгөх үйл ажиллагааг хөнгөвчлөх, цахим хэлбэрт шилжүүлэх, захиргааны зарим актуудыг хуульд нийцүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан. Цаашид аль яам, агентлагт үүсээд байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухайлсан шийдвэрийг гаргалаа. Зөвшөөрлийн тухай хуульд нийт 371 зөвшөөрөл байдаг. Хууль давсан Засгийн газрын шийдвэр, сайд нарын тушаал, захиргааны хэм хэмжээний актуудыг цуцлах ажлууд өрнөлөө. Захиргааны хэм хэмжээний 50 актыг цуцалсан. Төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүнд сурталгүй авах, иргэдээс бичиг баримт шаарддаг ажлыг таслан зогсоох ажлыг хийж хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 170 гаруй зөвшөөрөл бүрэн цахимжуулсан. Бүрэн болон хагас цахимжсан гэдэг хоёр ойлголт бий. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын 1111 төвд иргэдээс 72 гомдол, мэдээлэл ирсэн. Үүний 82 хувь нь зөвшөөрөлтэй холбоотой асуудал байсан. "Төр өөрт байгаа мэдээллийг биднээс нэхээд байна" гэдэг асуудал хэлдэг. Гэтэл бид "Хур" системд төрийн мэдээлэл солилцоог бүрэн хангуулж байгаа. Та бүхэн e-mongolia аппликейншнээс хардаг. Амьдрал дээр үйлчилгээ авах гэхээд цаасаар нэхдэг байдал үргэлжилсээр байна. Үүнийг шийдвэрлэх үүднээс 170 зөвшөөрлийг цахимжуулсан. 60 зөвшөөрөл л ямар нэгэн байдлаар бичиг шаардахгүй байна. Бусад нь байдлаар нэхдэг. Иймд яамдад тухайлан үүрэг өглөө. Зөвшөөрөл хүнд суртал үүсгэж байгаа нь төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй үзүүлж байгаа үйл ажиллагаанд эс үйлдэхүй гаргаж байгаа гэсэн үг.

Цаашид зөвшөөрлийн тоог нэмэхгүй байх үүднээс стандартаа баримталж, явцын хяналт руу орно. Зөвхөн олгох процесс дээр хүнд суртал үүсгээд байдаг биш, үйл ажиллагаа эрхэлж байх явцад нь хяналт тавихад олон улс болон бүс нутагт баримталж байгаа стандартыг баримтална. Зөвхөн 2022 оны байдлаар барилга, эрүүл мэнд, хүнс, аялал жуулчлалын салбарт 2000 гаруй стандарт мөрдөгдөж байсан. Үүнд үзлэг хийхэд 782 нь л олон улсын стандартад нийцсэн. Үлдсэн 180 нь хувийн хэвшилд хүнд суртал үзүүлдэг тул цуцалсан. Ингээд 780 стандарт барьж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button