Нийгэм мэдээ

Дэлхий даяар цаазын ялын тоо өсжээ

Хүний эрхийг хамгаалах “Amnesty International” байгууллагын мэдээлснээр, 2024 онд дэлхий даяар 1518 хүнийг цаазалсан нь өмнөх оныхоос 32 хувиар өссөн. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

БНХАУ, Иран, Саудын Араб, Ирак, Йеменд хамгийн олон хүнийг цаазаар авсан бол Европт ганцхан Беларусь Улс энэ ялыг гүйцэтгэсээр байна. “Amnesty International” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Аньес Калламар “Зарим улсад цаазын ял нь үгээ хэлэх зоригтой хүмүүсийг дуугүй болгох хэрэгсэл болсоор байна” хэмээн онцолсон.

Дэлхийн хэмжээнд гүйцэтгэсэн цаазын ялын 91 хувийг Иран, Ирак, Саудын Араб эзэлж байгаа бөгөөд БНХАУ, БНАСАУ болон Вьетнамд цаазын ялын талаарх мэдээлэл ил тод биш байгааг тэрбээр мөн онцлов. Түүнчлэн өнгөрсөн онд гүйцэтгэсэн цаазын нийт ялын  40 хувь нь хар тамхитай холбоотой хэрэгтэй холбоотой байгаа юм.

Одоогоор дэлхийн улс орнуудын 70 хувь нь цаазын ялыг хуулиар, эсвэл амьдрал дээр халсан. Гэвч Ардчилсан Конго зэрэг зарим улс энэ ялыг сэргээхээ заржээ.

Эх сурвалж: Euronews

Т.ӨЛЗИЙМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button