Нийгэм мэдээ

Бээжинд зохиогдсон "Хөөмийн" уралдаанд Өвөрмонгол оюутан түрүүлжээ

Энэ сарын 29-нд БНХАУ-ын Бээжин хотод хөөмийн уралдаан болжээ.

Уг уралдаанд Минзү их сургуулийн оюутан, н.Анхбаяр түрүүлсэн байна. Тэрбээр , China Daily сонинд ярилцлага өгөхдөө "Уртын дуучин" болно гэжээ.

Тус тэмцээнд Өвөр Монголын Шилийн гол аймаг, ОХУ-ын Тувагийн ардын урлагийн өв тээгч залуус, хөөмий сонирхогч хятад хүмүүс ч оролцсон байна.

Нэмэлтээр дурдахад, Энэхүү тэмцээнийг зохион байгуулагч, хөгжмийн менежмэнтийн “Stallion Era” компанийн үүсгэн байгуулагч Лю Жао "Шинэ үеийнхэн монгол үндэстний талаар төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс хөөмэй, болон монгол угсаатны талаар мэддэггүй хүмүүс энэ тэмцээнээр дамжуулан илүү сайн ойлголттой болж байгаа гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Эх сурвалж: China Daily

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button