УЛС ТӨР

Б.Дэлгэрсайхан: Ирэх сарын 14-нд хил холболтын төмөр замын ажил нээлтээ хийнэ

УИХ-ын өнөөдрийн /2025.04.23/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗТЯ-ны сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-тай хамтран байгуулах төмөр замын хил холболтын ажлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар БНХАУ болон Монгол улсын хооронд тавигдах хил хоорондын холболтын талаар гэрээгээ хийх ажлаа үргэлжлүүлж, тус ажлын талаар хэлэлцлээ. Хил дамнасан төмөр замын холболтын ажлын гэрээ тавдугаар сарын эхээр бүрэн зурагдана. Энэ гэрээ зурагдсаны дараа тавдугаар сарын 14-нд "Чайна Энежри" болон "ЗТЯ", "Тавантолгой" хэсгийн барилгын ажлыг нээлтийг хийнэ.

Төлөвлөгөөний дагуу "Чайна Энержи" болон БНХАУ-д суугаа элчин сайдын яам, хөгжил шимтгэлийн хороо хамтран нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангаж байна. Энэхүү нээлтийн дараа бүтээн байгуулалтын үйл ажиллагаа шууд эхэлнэ. Хоёр талын ус өөр өөрийн газар нутаг дээрх бүтээн байгуулалтаа хийж эхэлнэ гэсэн үг.

Манай улсын хувьд өөрийн нутаг дэвсгэр дээр хийгдэх бүтээн байгуулалтын хувьд энэ сарын 1-ний өдөр олон улсын тендер зарласан байна. Тус тендерт хоёр компани оролцохоор саналаа ирүүлсэн. Хятадын төмөр замын инженерийн корпорац "CREC" болон "CRCC" компаниуд мэдээллээ илгээсэн байна.

Барилгын материал явуулах, төмөр замын хаалттай бүс нээх, явуулын гааль ажиллуулах гэх мэт хэрэгтэй бүх зүйлсийг бэлтгэж байна. Бид богинохон хугацаанд нээлтийг хийж байгаа. Учир нь бүтээн байгуулалтын ажлыг эрт эхлүүлж, эрт дуусгах төлөвлөгөөтэй байна. Нэг жил есөн сарын хугацаанд хийгдэнэ гэж тендерийн материалууд ирсэн ч бид үүнээс богино хугацаанд хийхээр хэлцэл хийнэ.

Энэ төмөр замыг холбох явцдаа Чайна Энержи таван сая тонн нүүрсийг тээвэрлэнэ. Мөн дараагийн жил таван сая тонныг зөвхөн төмөр замаар нийлүүлнэ. Хятадын Чайна Энержи худалдаж авах нүүрсийг Цогтцэцийгээс Гашуунсухайт хүртэлх замаар тээвэрлэхээр ажиллаж байна" гэлээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button