Нийгэм мэдээ

Ж.Энхжаргалангийн дабль стандарт: Удаа дараагийн үйлдэл нь албан тушаалаа ойлгоогүйг харуулав

НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан хүүхдээ Нарангийн энгэрийн хогийн цэг рүү дагуулан явж, "Хичээлээ хийхгүй, ээж аавын үгэнд орохгүй бол ийм амьдрал хүлээж байна" хэмээн үзүүлжээ. Энэ тухайгаа өөрийн нүүр хуудаст бичсэн юм.

Эцэг хүний хувьд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх, ямар сургааль айлдах нь түүний хэрэг. Гэхдээ НИТХ-ын төлөөлөгчийн хувьд үүнийгээ олон нийтийн сүлжээнд бичсэн нь л олон талаар маргаан дагуулж байна.

НИТХ-ын төлөөлөгч бол Нийслэлийн амьдралыг сайжруулна, Нийслэлийн иргэдийг төлөөлж, эрхийг нь хэрэгжүүлнэ гэсэн үг. Сонгогдсон дүүрэг нь биш байж болох ч угтаа Нарангийн энгэрийн хогийн цэгийн асуудал, тэнд хог түүж амьдардаг иргэдийн амьжиргаа хийгээд эрүүл мэндийн сэдэв ч Ж.Энхжаргаланд хамаатай юм. Тэр энэ бүхэнд хариуцлага хүлээж байгаа билээ.

Бүр нарийн яривал асуудлын үндэс шалтгааныг эрэлхийлж, түүний эсрэг тэмцэх гарц гаргалгааг боловсруулах үүрэгтэй. Тэг гэж иргэд түүнийг сонгосон. Гэвч эмзэг сэдвийг өөрийн хүүхдэдээ нийгмийн анги давхарга үүсгэж, шатлан ялгаварласан агуулгаар ярин, бүр үүнийгээ нийтийн сүлжээнд бахархан зарласан нь яах аргагүй олон нийтээс шүүмжлэл хүлээгээд байна.

Тэр өмнө нь 1xBet-ийн асуудлаарх иргэний сэтгэгдэлд "НИТХ-ын төлөөлөгч хүнтэй чи ингэж харилцахгүй шүү" хэмээн, хараалын үгээр хачирлаж хариу барьж байсан. Энэ үед л тэр ажлынхаа агуулгыг мэддэг үү, дабль стандарт гэдгийг ойлгодог уу гэсэн асуулт гарч ирсэн.

Ж.Энхжаргалангийн хувьд ашиг сонирхлын зөрчил үүсгэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирлаар томилогдож, хийж гавьсан зүйлгүй жилийн дараа НИТХ-ын сонгуульд өрсөлдсөн. Улс төрд хань хамааралтай болох замаа Нийслэлийн Засаг даргатай ойр шадарлах байдлаар засаж байгаа. 100 хувь өөрийн гараар бүтээн босгодог зүйл бол улс төрийн албан тушаалаас өөр тавцан дээр үргэлж зогсдог. Бизнес эрхэлдэг хүний хувьд ойлгох ёстой. Авчиг өдгөө нийтийн албан тушаалд сонгогдчихоод нийтийн асуудлаа элдэвлэн дооглож суугаа нь "Ажлаа анхнаасаа ойлгоогүй бол хийх хэрэг байна уу?" гэсэн асуултыг араасаа дагуулж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ ёстой амилсан ногоон малгайт

эдийн засагч
эдийн засагч

ЭНЭ ДУРАК ТЭР СУРЫН ШАГАЙН ТАЛБАЙНУУДЫГ ХУЛГАЙЧДААС ЭРГҮҮЛЭН АВЧ ЗОРИУЛАЛТААР АШИГЛУУЛАХ ТАЛААР ХУРУУ ХУМСАА Ч ХӨДӨЛГӨХГҮЙ БАЙГАА ШҮҮ...................

Зочин
Зочин

Ээ чааваас ээ чаавс. Нямбаа минь ээ яаж ийм усан тэнэгүүдээр баг бүрдүүлээд урагшлах вэ дээ

Зочин
Зочин

Ийм золбин новш яаж сайн аав байх вэ дээ.Өөр шигээ бөгс долоосон хүүхэд хүмүүжүүлэх байх даа

зочин
зочин

хөөрхий хоосон толгой , хот өөдлөхгүй нь дээ

Зочин
Зочин

P###a yumaa

Настан
Настан

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч гэж иймэрхүү бааснууд байдаг байх нь.Эд нар биднийг удирдаад сайн юманд хүргэхгүй.

Зочин
Зочин

Hujaagiin s###s

Зочин
Зочин

Үнэн тэнэг сда шүү

Зочин
Зочин

estoi heleh ug oldohgui novsh baina.Mongolchuud bvvr hunee baichihsan

Зочин
Зочин

Огцруулбал зохих этгээд байна

Шудрага ёс
Шудрага ёс

Энэ новшийг огцоруулах гарын үсэг цулуулах хөдөлгөөн өрнүүлье

Зочин
Зочин

Бүхэл бүтэн нийслэлийн бүрэн эрхт төлөөлөгч хүн нийслэл дүүргээ өөд нь татаж аав нь ийм хүнд нөхцөлд амьдарч байгаа хүмүүсийн амьдралыг өөд нь татна дэвжин дээшлүүлнэ гэж сонгогдсон хүн аавдаа итгээрэй аав нь чадна гэх ёстой. Бид яаах гэж таныг сонгосон юм??????????

Иргэн
Иргэн

Эрдэм боловсролыг эрхэм болгоогүй бол хогын цэгт ажилах нь хэнд ч ойлгомжтой гашуун үнэн шүү!!! Үнэн үг хэлсэн хүнд үхэх Монголчууд өшөөтэй байж болохгүй!!!

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Uuchilaarai naizaa chin vneniin helchihii,hojim ow zalgamjilagch nar os honzongiin genvvd l hoorondoo orcoldon,chini vr udamd bol dalain ereg deer ochood nvtsgen hewtehees uur ymarch bolomj baihgvi ,chi vheheesee omno teriig 2nvdeeree harana,niigem olon taltai,zowlongoo vvrch ywaa ulsiin honogiin hool tusdaa baidag ymaa,nulimaad bai,nulimaad bai naizaa,chamd ymar chadahgvi gehiin zowlon baih ym bish,hvnd heleh helehgvi ym gej baidag ym,helemeer sanagdsanch duugvi ungurdug ym gej b,dag ymaa,minii helj baigaag chini tarhin dahi joohon ym oilgohgvi baihaa

Настан
Настан
Reply to  Иргэн

Толгой сайтай ч амьдарлын хүнд байдлаас болоод л хүүхдүүд тэнд хог ухаж байна.Ямар төртэй байгаагийн нотолгоо.

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Энхжаргалан гуай битгий урдаас хэдэрлээд бай. Өөрийг чинь мэдэж байна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button