Mongolia Fashion Week 2025-ын хүрээнд “Fashion Quiz Night зохиогдож байна

Өнөөдөр буюу /2025-06-18/-нд Mongolia Fashion Week 2025 арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Fashion Quiz Night” асуулт хариултын арга хэмжээ боллоо.

Монголын хувцас загварын салбарын үндэсний хэмжээнд зохион байгуулагдах олон талт үйл ажиллагаанаас бүрдсэн "Mongolia fashion week 2025" арга хэмжээ 07-р сарын 02-наас 07-р сарын 08-ны өдрүүдэд Улсын их дэлгүүрийн урд фантон (Fashion Street Expo)-д зохион байгуулагдах юм байна.
Зохион байгуулагч:
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
- Монголын загвар урлагийн холбоо ТББ

Зохион байгуулагдах үйл ажиллагаа
1. Хувцас загварын форум – салбарын мэргэжилтнүүдийн уулзалт, хэлэлцүүлэг
2. Fashionable Trend Reel & Photo уралдаан – шинэ үеийн бүтээлч залуусын уралдаан
3. Загварын үзэсгэлэн худалдаа – үндэсний болон хувцас загварын брэндүүд
4. Илтгэл- Америкийн бизнесмэн, motivational илтгэгч Chris Gardner r-ийн "Аз жаргалын эрэлд" илтгэл
5. Face of Mongolia 2025- ASIAN MODEL FESTIVAL, ELITE MODEL WORLD арга хэмжээнд Монгол улсаа төлөөлөн оролцох оролцогчийг сонгон шалгаруулалт
6. Загварын шоу- Хувцас загварын 2025 оны зуны трэнд чиг хандлагыг таниулах загварын шоу
7. Гала шоу тоглолт- Салбарын шилдэгүүдийг тодруулах
8. Мэргэжлийн болон сонирхогчдын загвар зохион бүтээгчдийн уралдаан
9. Mongolia fashion week 2025 сэтгүүл- Арга хэмжээ, загварын ертөнцийн тойм мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэн гарна
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.