Нийгэм мэдээ
Г.Лундаа, О.Бямба-Эрдэнэ нар дэлхийн цомын хүрэл медалийн болзол хангалаа

Казахстан Улсын Астана хотод болж буй дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Г.Лундаа Киргизстан Улсын тамирчин Мирзохид Имамназаровтай тулалдан ялалт байгуулж хүрэл медалийн болзол хангалаа.
Мөн дэлхийн цомын тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ОУХМ О.Бямба-эрдэнэ Швед Улсын тамирчин Кевин Скоттой тулалдан ялалт байгуулж хүрэл медалийн болзол хангаад байна.
Тухайн тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлага дор есөн (эрэгтэй 5, эмэгтэй 4) тамирчин тулалдахаар тус улсыг зорьсон билээ.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юуны тэмцээн юм бэ?