Баривчлагдах хүслээ биелүүлсэн 93 настай эмээ

Их Британийн Манчестер хотын иргэн, 93 настай Жоси Бөдс өөрийн “хүслийн жагсаалт”-д багтсан цагдаад баривчлагдаж үзэх хүслээ биелүүлсэн байна.
Тус хотын цагдаагийн газарт хэд хоногийн өмнө нэгэн эмэгтэй ирж, өндөр настай эмээгийнх нь сахилгагүй хүслийг биелүүлж өгөхийг хүсчээ. Цагдаагийн ажилтнууд түүний хүсэлтийг хүлээн авч, Жоси эмээг баривчлан, түр саатуулсныхаа дараа сулласан байна.
Энэ олон жил амьдрахдаа ганц ч удаа хууль зөрчиж байгаагүй Жоси эмээ ийнхүү амьдралынхаа сүүлийн хугацаанд өөрийн өвөрмөц хүслүүдээ нэг нэгээр нь биелүүлж байгаа аж. Манчестер хотын цагдаагийн газрын ажилтнууд ч мөн настай хүний хүслийг биелүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлжээ. Өнгөрсөн гуравдугаар сард мөн 104 настай нэгэн эмээ баривчлагдаж үзэх хүслээ биелүүлж байсан аж.
Д.ЦЭРЭНЧИМЭГ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.