НИЙГЭМ

Ерөнхий сайд өөртэй нь андуурагдсан Б.Намхайжамц хүүг хотод урьж, уулзахыг хүсжээ

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард /2019.11.13/ олон нийтийн сүлжээгээр Монгол дээл өмсөж, дэлдэн чих нь гэрэлтсэн хүүгийн зураг түгж, “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багын зураг” хэмээн андуурагдсан. Улмаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч /2019.11.14/ нүүр хуудсандаа “Хүмүүсийн цагаахан хөөрхөн талцсан постууд, асуусан чатууд их ирж байгаа тул хариулт өгье. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багынх нь зураг шүү. Инээд бие биедээ бэлэглэсэнд нь Ерөнхий сайд талархаж байгааг дамжуулж байна” гэж хошигнон бичсэн билээ.

Ерөнхий сайдын бага насных нь зураг хэмээн андуурагдсан хөрөг зургийн дүр нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлын зургаан настай хүү Б.Намхайжамц байв. Б.Намхайжамц хүүгийн зургийг зурагчин н.Батдарь 2018 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр дарсан нь ийнхүү Ерөнхий сайдтай андуурагдах эхлэл болсон.

Бид тухайн үед Б.Намхайжамц, болон түүний эгч Б.Баасандуламаас ЯРИЛЦЛАГА авч олон нийтэд хүргэж байсан юм.

Дээрх ярилцлага нийтлэгдсэний дараахан Ерөнхий сайд хүүг хотод урьж, уулзахаар болсон тухай мэдээлэл дуулдсан. Сайдтай андуурагдсан Б.Намхайжамц хүү түүний урилгыг хүлээн авч уулзсан эсэх талаар бид хүргэн ахтай нь холбогдож тодрууллаа.

Тэрбээр “Танайд Б.Намхайжамцын ярилцлага нийтлэгдсэний дараахан Ерөнхий сайдын ажлын албаныхан манайх ярьж, холбогдсон. Намхайг хотод урьж уулзах хүсэлт тавьсан юм. Улаанбаатар хотод болсон нэг үйл ажиллагаанд уригдсан 20 хүүхдийн нэгд багтаасан байсан. Харамсалтай нь тухайн үед  цаг агаар муу байж таараад онгоцоор нисэж чадаагүй. Тэгээд нисэж чадаагүй учир байдлаа хэлэхэд дараагийн уулзалтад урихаар болсон юм. Ойрын хугацаанд ээж, аав нь хөдөөнөөс орж ирвэл, Намхайг хот руу явуулах байх” гэсэн юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zohcin
zohcin
2020-01-14 16:45

gordsiin be Hyrelsukhees hamasgyi tsarailaga tsagaan hyy baina

melody
melody
2020-01-15 06:02

hiih yum n olddogguim bh daa!!!

Холбоотой мэдээ

Back to top button