Нийгэм мэдээ
Суррон, скүүтер, мопедын осол өнгөрсөн оноос 3 дахин нэмэгдэв
Сүүлийн жилүүдэд скүүтер болон суррон, мопед зэрэг цахилгаан моторт дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэх хандлагатай байна.
2022-2024 онд буюу сүүлийн гурван жилийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ.
Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, тухайн шалтгааны улмаас гурван хүн амь насаа алдсан байна.
Тэгвэл 2025 он дуусаагүй байхад дээрх тоо 1561 болж гурав дахин нэмэгджээ. Суррон, скүүтерийн ослоос үүдэн хүүхдүүд хөдөлмөрийн чадвараа алдахад хүрч байгааг эмч нар сануулж байна. Нийт тохиолдлын 60 хувь нь 0-18 насны хүүхэд байгаа бол, үлдсэн хувь нь насанд хүрэгчид байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёстой гоё, сайхан сайхан, энэ юмнуудыг оруулж ирдэг ченжүүд нь МАН намын хулгайчууд байгаа юм.