Гадаад мэдээДЭЛХИЙ

“Theranos”-ийн Элизабет Холмс Трампаас ялыг нь хөнгөлж өгөхийг хүсжээ

Цусны шинжилгээнд хувьсгал авчирна гэж амлаж, одоо үйл ажиллагаа нь зогссон “Theranos” компанийн үүсгэн байгуулагч Элизабет Холмс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас ялыг нь хөнгөлж өгөхийг хүссэн байна.         Тэрбээр 2022 онд луйвар, хөрөнгө оруулагчдыг хуурсан дөрвөн зүйл ангиар 11 жил 3 сар хорих ял сонсож, 452 сая ам.долларыг нөхөн төлбөр төлөх болсон юм.

“Theranos”-ийн луйвар нь АНУ-д томоохон дуулиан тарьж байсан хэргүүдийн нэг билээ. Прокуроруудын мэдэгдсэнээр Холмс 2010-2015 оны хооронд хөрөнгө оруулагчдыг хуурч, “ Theranos”-ийн технологи хуруу хатгаж авсан нэг дусал цусаар л шинжилгээ хийнэ гэж амласан байна. Тус компани нэгэн цагт 9 тэрбум ам.долларын үнэлгээ хүрч байсан юм. 2015 онд “Forbes” агентлаг түүнийг 4.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж тооцоолж байжээ. Трамп түүний ялыг хөнгөлсөн ч гэсэн тэр нөхөн төлбөр төлөх шаардлагатай. Харин уучлал үзүүлбэл төлөх шаардлагагүй болно.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button