Улс төрийн халуун сэдэв

Засгийн газар ₮1 саяыг сар шинээс өмнө тараах шийдэл дээр ажилласан ч бүтэлгүйтэв үү

Яг он солигдох үеэр ажлаа аваад удаагүй байсан Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн "Бортээг, Олон Овоот зэрэг ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хуримтлагдсан ашгаас нь ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд НЭГ САЯ хүртэлх төгрөгийг үе шаттайгаар олгох шийдвэр гарлаа” хэмээсэн.

Үүний дараа Засгийн газраас "Мөнгө тараах тухай ямар ч шийдвэр гараагүй. Дэд сайд 300 хоногийн төлөвлөгөөнд баялгийн санг арвижуулж, өгөөжийг бодитой хүртээх тухай зорилт туссаныг жишээ татаж танилцуулахдаа шууд мөнгө тараах мэт ойлгогдохоор ярьсан" гэх тайлбарыг өгч, мэдээллийг буцаан татуулсан байдаг.

Хөшигний ард, Ерөнхий сайд Г.Занданшатарын санаачилсан "Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд сар шинээс өмнө 1 сая төгрөг иргэдэд тараах агуулгыг судалж үзсэн нь бодитой байгаа юм.

Судалгаагаар бодитой шийдэл олдоогүй. зах зээл рүү 1.8 их наяд орчим төгрөг гэнэт оруулбал инфляц өснө зэргээр сөрөг шинжилгээнүүд гарсан. Иргэдэд тараах мөнгөн дүнг 1 сая төгрөгөөс бууруулах боломжийг ч авч үзсэн гэгдэж буй.

Засгийн газраас дэд сайд С.Даваасүрэнг "1.8 сая иргэнд 1 сая төгрөг тараана" гэх агуулгаар ам алдсаны дараа " 300 хоногийн төлөвлөгөөнд баялгийн санг арвижуулж, өгөөжийг бодитой хүртээх тухай зорилт туссаныг  буруу тайлбарласан" хэмээсэн юм. Улмаар и-монголиа дахь "Чингис хаан" үндэсний баялгийн сангийн үлдэгдлийг харагдуулахгүй түр нууж байснаа энэ талаарх шүүмжлэлт нийтлэл гарсны дараа эргэж нээсэн нь анхаарал татах асуудал юм.

Өчигдөр |2026.02.04| "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Даваадалай "Сар шинээс өмнө1072 хувьцааны ногдол ашгийг олгохгүй" гэж мэдэгдсэн юм. Сар шинийн баяраас өмнө иргэдэд мөнгөний хэрэглээ ихээр гардаг тул Засгийн газраас бэлэн мөнгө тарааж болох хувилбарыг хэдэн янзаар судалсан ч боломжгүй байдалд хүрснээ ийн хүргэлээ гэж харагдав.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Мөнгө тараахаа болиочээ, юмны үнэ дийлдэхээ болилоо

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Chamaas abah gej bga ymu

Зочин
Зочин

ЗА ХУЛГАЙЧ НАРАА АР ХАЛХЫН ШОРОНД ОЧИХООСОО ӨМНӨХӨН АХМАД БУУРЛУУДАА НЭГ САЙН БАЯРЛУУЛЖ АВААД АЧИГДААЧ АЦНУУДАА ХАВТГАЙРУУЛААД ХЭРЭГГҮЙ 60 СДЭЭШ НАСТАЙ ХӨГШИН ТӨГЦӨГНҮҮДДЭЭ 1 САЯЫГ ТАРААЧИХАА ТЭГВЭЛ ТА НАРЫГ ХАЛХЫН ШОРОНД БАНДИДАЖ ЗОВООХГҮЙ.ХУЛГАЙЧ НАРЫН ААВ ЭЭЖҮҮД ХЭЛИЙШТ ЛАЛАРУУДАА

Иргэн
Иргэн

За худлаа нээх инфляци өснө энээ тэрээ ч гэх шиг. Угаасаа наад инфляци чинь ноогдол ашиг тараасан тараагаагүй өсөөд болохоо байлаа. Хувьцааны эзэд ашгаа авах нь зүй ёсны хэрэг шд.

hah
hah
Reply to  Иргэн

chi EZ iin tlaar yu medhewdee

Зочин
Зочин

Бид зүгээр мөнгө авах гээгүйшдээ. Зүгээр л ногдол ашгаа авчихъя л даа. Цагаан ногоон сар нь хамаагүй ээ.

Зочин.
Зочин.

Хэрэггүй цадаж ханахаа мэдэхгүй шуналууд нь бүх юмныхаа үнийг нэмчихэнэ.

ЗзЗззочиночинз
ЗзЗззочиночинз

Боломж байвал өгөх л хэрэгтэй лдээ

Зочин
Зочин

Хөгшчүүлд битгий өгаө. Хтчнээг ч өгөад наапуулын чинь шунал гүйцэгдэхгүй. Улам л давраад байх болно

ЗОЧИН
ЗОЧИН

Баялгийн сангийн авдар хоосон байж бэлэн тараана гэдэг инфляцийг хөөрөгдөхөөс гадна түүнээсээ гарч чадахгүй улс орныг улам хэцүү байдалд оруулах болно. Харин Баялгийн сангаа дүүргэхэд яавал зохих, хэдий хугацаа орох, ямар боломж байгаагаа тодорхойлох шаардлагатай. Авилгатай тэмцэх тэмцлийг эрчимжүүлэх, хуулиа чангатгах, хяналт шалтгалтыг өндөржүүлэхэд онцгой анхаарах хэрэнтэй мэт.

Зочин
Зочин

Ногдол ашиг уу авмаар л байш тээ

Зочин
Зочин

Үх

Зочин
Зочин

болио боль

Иргэн
Иргэн

Сүйрэх байлгүй дээ!!! Цагаан сарын дараа яааж амьдрах вэ??? Мөнгө хэвлээд үхэе гэж байгаа бол болж бн

Зочин
Зочин

Наашаа харахаараа л бүр нэг ГУЙЛГАЧИН царайлцгаана муусайн АВИЛГАЧИД ...

Зочин
Зочин

Шорон нүүртэй бөөснүүд

Зочин
Зочин

Um baival Tsagaan saraas omno ene heden hogshchuuldee ogooch...Heden togrog ogoh bolohoor tegej bolohgui, ingej bolohgui inflyts osno uruudan geed baahan um boloh umaa. Ter hudlaa shuu dee...Oorsdoo zah zeelee hynaad avaad yvj chadagdgui baigaa shuu dee. Zadgai zah zeel, sahilgagui sanhuutei bolohoor umnii une osno ugaasaa...

Өндөр настан.
Өндөр настан.

Худлаа хуцаж үхэж далд орцгоо.

Зочин
Зочин

Идчихсэн

Зочин
Зочин

худлаа байхоо. Оноос өмнө хулгайн төсөвөө яаралтай батлаад мөнгөө тарааж аваад таг болсон байхоо.

Last edited 3 Сар Өмнө by Зочин
Зочин
Зочин

МАН ынхан өөрсдөө 1 сая байтугай л хармаалж байгаа байхдаа МАН ынхан Ард түмэнээ гэх сэтгэлтэй хүн 1 дээрхэн ч байхгүй Бид нар болж байгаа бол Монголчууд шороо үмхэж татвар торгуульд дарлуулж л байга гэсэн сэтгэлтэй хүмүүс шүү дээ Ард түмэнд 1 сая төгрөг тарааах сэтгэл байхгүй л байна даа МАН ынхааан Дээдчүүлэээ

Зочин
Зочин

хөрөнгө хурааж саад хулгайг цаазлах ажил хий.

Нэргүй
Нэргүй

эрчим хүчний асуудлаа шийдэх шийдэлдээ зарцуулаач ээ.

Зочин
Зочин

Жоохон мэдлэгтэй байж юм бичээч. Эхлээд 2025 оны жилийн эцсийн тайлан хуулийн хугацаандаа багтаж гарна. Дараа нь хуулийн дагуу ТУЗ хуралдаж шийдвэр гаргана. Дараа нь ашиг тараах бол хөрөнгө бэлтгэнэ ийм их ажил байхад цагаан сарын өмнө компани ашиг тараана гэж байхгүй нь ойлгомжтой шүү дэ

Бат
Бат

Ахмадууд гэхээр бусад хүмүүсээс илүү эрх дарх байхгүй шүү дандаа гонгиноод тэтгэвэртэй голно залуудаа ажил хийж эсвэл нд аа хувиараа сайн төлж байхгүй халамж малчнаар гацчихаад дандаа хуцаж байх юм

Холбоотой мэдээ

Back to top button