Top StoriesТойм, анализ

Л.Оюун-Эрдэнийн сэдэв тул Г.Занданшатар баялгийн санг мартаж, Ж.Оджаргал, Н.Нямтайшир нар алга ташиж явна

Та И-Монголиа цэс рүү оронгуут "Чингис хаан" үндэсний хуримтлалын сан нэг хэсэг харагддаг байснаа, одоо үзэгдэхээ байсныг анзаарав уу.

Өнгөрөгч 2024 оны сүүлээр Засгийн газраас "Иргэн та Үндэсний баялгийн сангийн дансаа И-Монголиа системээс шалгах боломжтой боллоо" гэж зарлаж байв.

2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Баялгийн сангийн хуулийг баталсан. Тэр үед Г.Занданшатар УИХ-ын дарга, Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга байв.

Баялгийн сангийн хуулиар| "Ирээдүйн өв, хөгжлийн, хуримтлалын гэсэн гурван төрлийн сан нээгдэнэ. Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг иргэдийн Хуримтлалын санд төвлөрнө" гэдэг үндсэн агуулгаар хэрэгжүүлэлтийг эхлүүлсэн байдаг.

Нэг ёсондоо, "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс Тавантолгой", "Оюу Толгой" зэрэг ордуудын 34 хувьд ногдох ашиг "Хуримтлалын сан"-гийн иргэдийн нэрийн дансанд байршиж харагдаж байсан гэсэн үг. Байсан шүү. Одоо И-Монголиа дээр энэ харагдац алга болсон.

Жишээлбэл, өчигдөр |2026.01.02| Дарханы төмөрлөгийн үйлдвэр "Чингис хаан" үндэсний баялгийн санд 2025 оны ногдол ашиг 36 тэрбум төгрөг тушааснаа зарлав. Үүний 34 хувь нь иргэдийн нэрийн дансанд байршиж харагдаад байхаар хуульчилсан л даа. Тэр нь иргэн Доржид харагдахаа больсон байна.

Тэгэхээр Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газраас асууя. Цаашдаа "Эрдэнэс Монгол"-ын харьяа дахь ТӨХК-иудын ногдол ашгийн 34 хувийг иргэдийн хуримтлалтын дансанд байршуулах, нийгмийн дундаж давхаргыг тэлэх бодлогыг та бүхэн үргэлжлүүлэх юм уу. Яагаад И-Монголиагаас аваад хаячихсанаа, юу хийх гэж байгаагаа монголын ард түмэнд тайлбарлах шаардлага үүсчээ.

Эдүгээ Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж байсан Засгийн газар унаад, найман сар болох гэж байна. Л.Оюун-Эрдэнэ нь "Баялгийн санг тэлэх гэтэл Засгийн газрыг унагачихлаа" гэсэн. Зөрүүлээд Засгийн газрын эрх авсан тал "Баялгийн сангаас болоогүй ээ" гэсэн. Болоогүй юм бол, баялгийн сангаа үргэлжлүүлэх байсан нь энгийн логик санагдах юм.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас стратегийн ордуудыг эзэмшигч МАК, MCS тэргүүтэй газруудтай 34 хувийн асуудлаар хэлцэл хийхээр Ж.Батзандангаар БЭТ томилоод байв. Өнөөхөө бол чөлөөлж явуулсан. Ойлгож байна, өмнөх засгийн хүнийг явуулах нь тогтмол ойлголт, монголд. Гэхдээ үргэлжлүүлэх агуулгаар юу ч дуугарахгүй болжээ, энэ Засгийн газар.

MCS-ийн Ж.Оджаргал ч, МАК-ийн Н.Цэлмүүн ч олон нийтэд ил тодоор "Засгийн газартай 34 хувийн асуудлаар хэлцэлд ороход бэлэн" гэж илэрхийлж байсан. Гэхдээ хөшигний ард бол МАК жишээ нь "Бид ийм асуудлаар ярилцахгүй" гэх утгаар албан бичиг илгээж, Ж.Оджаргалын эсрэг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүхэлдээ тэмцэж байгаа дүр зургийг үүсгэж явсаар, унасан.

Баялгийн сангийн хууль өмнө нь 16 жил гацаж байж хуульчлагдсан. Газрын хэвлийн баялгийн өгөөжийг ард түмэнд жигд хүртээх агуулгаа өмнөх Засгийн газрын асуудал байсан гээд хаячхаад цаашаа явах бол Гүйцэтгэх засаглалын хэрэг бас юу сан.

Монголын тэргүүн баячуулын халаасанд яваа стратегийн ордуудын 34 хувийг монголын ард түмний өмч болгох ажил байтугай буй хэдийнхээ тоон дүнг хүртэл И-Монголиагаас нуучихсан нь ямар учиртай вэ.

Өнөөгийн Засгийн газрын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших амбицтай байгаа. Баялгийн сангаа ажлаа аваад, найман сар болсон хойноо ч эргэж харахгүй яваа бол маш муу л гэсэн үг.

Ер нь Үндэсний баялгийн сангийн асуудал хэн нэг улстөрчийн сэдэв биш. Тэдний нэгэндээ дургүй гээд орхидог агуулга ч биш. Өмнөх Засгийн газар нь уначихлаа гээд, Ж.Оджаргал нар улсын наадамд бөхөө түрүүлүүлж, баяраа тэмдэглэнгээ сэдвээ мартуулчихдаг ч зүйл биш. Бидний, нийтийн байнга санаж, нэхэх ёстой өмчийн асуудал юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
51 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү

Оюун-Эрдэний ЗГ-ыг огцруулсан үндэслэл нь ерөөсөө л энэ ш дээ. MCS-ээс санхүүжилт авсан УИХ-ын гишүүд “тэжээгчээ” алдахгүйн тулд эзэндээ үнэнчээ харуулсан. Л. Гагтөмөр, З. Энхболд, Мөнхбаясгалан нарын ярилцлагыг үз. Маш тодорхой байгаа.

Зочин
Зочин

Нямтайшир Оджаргал Батсайхан Рио тинто нар Оюукыг огцруулж, биднийг оролдвол ингээд л төр засггийг чинь самрана шүү гэдэг анхааруулга өгсөн. Бусад нь гөлөлзөөд одоо яаж ч чадахгүй

Зочин
Зочин

Энэ чинь ер нь ойлгомжгүй юм аа өмнө нь харагдаж байсан мөнгөний мэдээлэл одоо алга болчихоор хүмүүс яаж итгэх юм бэ бидний нэр дээр байгаа гэдгийг батлах зүйл байхгүй болчихлоо шүү дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Оюунэрдэнийн заль мэх шүү дээ үнэндээ бол нэг ч төгрөг нэг ч иргэний дансанд ороогүй харин Оюунэрдэнийн дансанд бол ихнаядаар тоологдох мөнгө орсон байх шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэнэгт

Зочин
Зочин
Reply to  Зочин

Оюун-Эрдэнийн заль мэх ч гэх шиг тэнэгт

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чам шиг улны маанагууд монголоор дүүрэн болхоор л Оюунэрдэнэ шиг зальжин луйварчин төрийн толгойд гарч улсаа сүйрүүлж байгаа юм ш дээ.Оюунэрдэнэ 125 ихнаядаар тоглосон өөрөө ихнаядтан болсон ард түмэн тогныхоо үнийг 2 дахин нэмүүлж ахмадууд гуйлгачин болж нэг ч дцс барьсангүй ард түмэн цагаан цаас гэж үнэн үг юм даа хахаха...

Зочин
Зочин

Дарханы төмөрлөг шиг ашигтай ажилласан газруудын мөнгө хаашаа орж байгааг жирийн хүн мэдэх эрхтэй баймаар юм

Зочин
Зочин
Reply to  Зочин

за одоо оюунэрдэнэ mcs ын эсрэг яваад унасан гэж үлгэр яриад шаал өөр нүүрс авилга энэ тэрээс болсыншд

Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин

Зандка ёок болбол молголын заяа дутана

Зочин
Зочин

И монголиад харагдахгүй болчихоор чинь ахмад хүмүүс бүр ч ойлгохгүй төөрөөд байна асуухаар тодорхой хариу өгөх хүн ч алга

Зочин
Зочин

Өмнөх засгийн газар хийж эхэлсэн ажлыг нь үргэлжлүүлэхгүй бол байнга л эхнээс нь эхэлж байгаа юм шиг санагдаад байдаг үнэхээр залхааж байна

Зочин
Зочин

Bidniig teneg gej bodood baina uu gej bodogdohoor baina ene medeelliig alga bolgochihloor hen yu asuuhgui gej sanasan yum bol

Зочин
Зочин

Bi bas naiz naraasaa asuusan bugd l ene talaar ergelzeetei baina neg ni ch todorhoi hariu oloogui baina ene bol tom asuudal shuu

Зочин
Зочин

Улс төрчид нь хоорондоо хэрэлдээд л жирийн хүмүүс нь хохироод үлддэг энэ байдал хэзээ дуусах юм бол

Зочин
Зочин

Оджаргал Нямтайшир 2ын нар нь гарч байгаам байна даа

Зочин
Зочин

Төрийн залгамж чанар гэж байхгүй, хувийн өс хонзон амбицдаа автсан хэдэн хүн Монгол төрөөр тоглож байна. Баялгийн сан бол ард түмний эрх ашиг шүү. Олигархиудаасаа айгаад хөдөлж чаддаггүй төртэй

Зочин
Зочин

Оюун-Эрдэнийг зайлуулдагийн учир нь энэ шдээ,
Хятадын мсs гэх компаний зг, уих, цэц үүрэг даалгавраа л биелүүлж эзэндээ үйлчилж байна

Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин

Үнэн сда

Зочин
Зочин

Тийм байна

Зочин
Зочин

Өөрсдөө солигдоод л өмнөх ажлыг нь үгүйсгээд байдаг энэ улс төрчид хэзээ биднийг бодож тууштай юм хийх юм бол дандаа өөрсдийн эрх ашиг яваад байх шиг

Зочин
Зочин

Mini bodloor ene bayalgiin san bol neg hunii esvel neg namiin omch bish bugdiin omch baih yostoi tegeheer il tod baij l itgel turuulne shuu dee

Зочин
Зочин

Улс төрчид нь хоорондоо хэрэлдээд л жирийн хүмүүс нь хохироод үлддэг энэ байдал хэзээ дуусах юм бол

Зочин
Зочин

Ard tumen chini neg negniihee setgegdel deer l unen bodit medeelel avch baina alban yosnii suvgaar bol hudlaa magtaal l yavdag

Зочин
Зочин

Mini bodloor ene asuudliig hevlel medeeleld iluu gargaj yariulah heregtei ard irged duugui baival martagdana

Зочин
Зочин

Энэ 34 хувь гэдэг чинь бодит амьдрал дээр бидэнд мэдрэгдэхгүй байвал зүгээр л цаасан дээрх тоо болоод үлдэнэ

Зочин
Зочин

Энэ 34 хувь гэдэг чинь бодит амьдрал дээр бидэнд мэдрэгдэхгүй байвал зүгээр л цаасан дээрх тоо болоод үлдэнэ

Зочин
Зочин

Энэ 34 хувь гэдэг чинь бодит амьдрал дээр бидэнд мэдрэгдэхгүй байвал зүгээр л цаасан дээрх тоо болоод үлдэнэ

Зочин
Зочин

Энэ 34 хувь гэдэг чинь бодит амьдрал дээр бидэнд мэдрэгдэхгүй байвал зүгээр л цаасан дээрх тоо болоод үлдэнэ

Зочин
Зочин

Энгийн иргэн миний хувьд дансаа шалгаад итгэлтэй суух л хамгийн чухал баймаар юм

Зочин
Зочин

Zasgiin gazar bolgon ard tumnii tuluu gej yaridag getel bodit deer yu ch hiideggui ni haramsaltai

Зочин
Зочин

Сонгуулийн өмнө гоё гоё юм яриад дараа нь таг болчихдог энэ занг л больмоор байна

Зочин
Зочин

Ene bol zuvhun neg hunii bish bugdiiin asuudal uchraas bid bugdeeree shaardah heregtei

Зочин
Зочин

Яагаад заавал нуух ёстой гэж ил тод байвал айх зүйл байхгүй биз дээ

Зочин
Зочин

Mini ah egch nar ch bas ene talaar yriad baina bugd l harah bolomjgui bolson gej gomdolloj baina

Зочин
Зочин

Өмнө нь хараад баярлаж байсан хүмүүс одоо бухимдаад л сууж байна энэ бол бодит байдал

Мөнх
Мөнх

Баялаг ард түмэнд очих үгүй нь Занданшатарт ер сонин биш юм байна. Ийм хүнд бид яагаад эрх мэдэл өгөх ёстой гэж?

Хаха
Хаха

Дарханы төмөрлөгийн захирал урд засгийн тавиул албаар сүртэй юм сайт болгонд бичүүлж Зандкаг чадаж байгаан

Зочин
Зочин

Маш зөв бичжэээ. Таг мартагдсан. Үргэлжлүүлж бичих хэрэгтэй

Зочин
Зочин

Хүрэлсзх занданшатар хоёрыг зайлуулж байж Монгол минь дээрдэнэ. Дагаад Б.Энхбаяр Бямбацогт Х.Ганхуяг Дамдинням Ж.Энхбаяр АН ын Элбэгээ талынхан ч суларна. Оюу толгой Тавантолгой бусад ордууд ч өгөөжөө өгнө.

Шатар
Шатар

Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг дээ. Энэ засаг хамгийн сулбагар ЗГ шүү. Төрийн бүх албан дээр Зандан өөрийнхөө хүмүүсийг тавьлаа. Ерөнхийлөгч болох гэж чичирч яваа хүн ш дээ.

Зочин
Зочин

Huuh ard tumen baylagtaa ezen ni baihad baylagiin san chuhal. Arai ch dee

Зоч
Зоч

Гоё ярьсан өлөн бузруууд ээлж ээлжээрээл монголыг тондог юмуу гэдэг үнэнч юм шиг нүгэл гэж биии үхэлд эд баялаг эрх мэдэл хаммаагүй баянч ядуунч үхдэг гэж үнэн нүгэл бага хииивэл тэр буян болно гэж

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud

Зочин.
Зочин.

Л.Оюун-Эрдэнийн тархи угаалт.Оюун-Эрдэнэ хөшөө барьж нураав.MCS ,MAK -2 хичнээн хүн ажилтай байлгаж байна.Хэн энэ Улс орныг авч явдаг юм. Том компаниуд нь авч явдаг юм.Төр хулгайчдаа дийлэхээ байсан.

Зочин
Зочин

Оджаргал, Нямтайшир нар бол Монголын топ биенесмэнүүд!!! Хамгийн гол нь эрүүл ухаантай хүмүүс!!!

Гоод
Гоод
Reply to  Зочин

Мал минь чи хамаг хөрөнгөө дээрэмдүүлчихээд юугаа хуцаад байна.Оджаргал засаг төрөөрөө оролдоод байдаг эцсийн эцэст цөөхөн хэдэн баячууд нэртэй луйварчинтай байснаас дундаж амьдралтай иргэдтэй байсан нь дээр.Шударга сайд Энхбаяраас асуухад MCS -ийн хамгаалалтын алба хууль зөрчсөн гээд байсан юу болсон бэ.

Зочин
Зочин
Reply to  Гоод

Тэр ойворгон хар буриадын шудрага гэж үхсэн баас

чамд хамаатай юм уу
чамд хамаатай юм уу

Угаасаа ямар эргүү лалар нь байгалийн баялагийг шууд мөнгө, төгрөг болгож хэвлээд ард олонд тараана гэж сэтгэх вэ дээ. Эргүү популист амлалт шаассс. Тэгээд бас төрдөө байлгаж ч болохгүй мэдрэл сда нар хуваагаад иднэ. Үнэн хэцүү юмаа гижиг

Зочин
Зочин

Баялгийн сантай 80 улс орон тэгээд эргүү лалар уу.

Зочин
Зочин

Оюунэрдэнийх ч биш л дээ.У.Хүрэлсүхийн санаачилж эхлүүлсэн төсөл л дөө.eguur Оюунэрдэнийн кармаанд орсон бололтрй хахаха

Холбоотой мэдээ

Back to top button