АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Ираны дайныг хэдэн долоо хоногт дуусна гэжээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио баасан гарагт /2026.03.27/ мэдэгдэл хийхдээ Иран дахь цэргийн ажиллагаа нь олон сар үргэлжлэхгүй харин хэдэн долоо хоногийн дараа дуусна гэж таамаглаж байгаа гэжээ. Мөн дайны зорилгуудаа Иран руу явган цэрэг оруулалгүйгээр гүйцэтгэж чадна гэж Рубио хэлсэн байна.
Рубио Францад Их долоогийн гадаад хэргийн сайд нартай уулзсаныхаа дараа “Төлөвлөгөөний дагуу бүр түүнээс ч өмнө даалгавруудаа гүйцэтгэж байгаа учир ажиллагааг тохиромжтой цагт, олон сар биш хэдэн долоо хоногийн хугацаанд дуусгана” гэжээ. Тэр мөн нэмж хэлэхдээ, Иран руу явган цэрэг оруулалгүйгээр АНУ зорилгоо биелүүлж болох ч гэсэн өөр нөхцөл байдалд Ерөнхийлөгч Трампт сонголт хийх боломжийг нь бүрдүүлж өгөх гэж Ойрх Дорнодод нэмэлт хүчин илгээж байна хэмээсэн юм.
Дайн эхэлснээс хойш Трамп бас түүний өндөр албан тушаалтнууд бие биеэ үгүйсгэсэн, авцалдаагүй, зөрчилдсөн мэдэгдэл гаргах болсон. Тэдний зөрүүтэй мэдэгдлийн талаар мэдээллийг доорх линкээр орж уншаарай.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.