Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Ираны цахилгаан станц, газрын тосны цооног, Харг арлыг газартай нь тэгшилнэ гэж сүрдүүлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ормузын хоолойг нээхийн тулд Ираныг уриалж, сүрдүүлж үзсэн ч амжилт олоогүй. Тэгвэл тэр даваа гарагт /2026.03.30/ Ираныг дахин сүрдүүлэхдээ цахилгаан станц, газрын тосны цооног, Харг арал, далайн ус давсгүйжүүлэх үйлдвэрүүдийг газартай нь тэгшилнэ гэсэн байна. Харг арлаар Ираны газрын тосны экспортын 90 хувь нь дамжин өнгөрдөг учир чухал ач холбогдолтой. Ингэж сүрдүүлэхийн хажуугаар тэр Ирантай хийж буй хэлэлцээ нь гайхалтай ахиц дэвшилтэй байгаа гэжээ.

Техраны эрх баригчид АНУ-тай шууд хэлэлцэхгүй байгаа гэж Трампын мэдэгдлийг үгүйсгэсээр ирсэн. Мөн Ираны Гадаад хэргийн яам АНУ-аас тавьсан 15 зүйл бүхий дайныг дуусгах төлөвлөгөө нь үндэслэлгүй, хэтийдсэн шаардлагатай гэж дүгнэж байгаа юм. АНУ, Израил хоёр Иранд цохилт өгснөөр эхэлсэн дайн тав дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Тус дайны улмаас дэлхий даяар газрын тос, байгалийн хий, бордооны хомсдол үүсээд байгаа юм. Ойрх Дорнодоос ирдэг газрын тосноос ихээхэн хамааралтай Азийн орнууд эрчим хүчний хямралыг давахын тулд ковидийн үетэй төстэй бодлого хэрэгжүүлэх болов. Тодруулбал Азийн зарим орон иргэдээ гэрээс ажиллахыг тушааж, түлшний үнэ нэмэгдэж байгаа учир эдийн засгийн тусламж үзүүлж байгаа юм.

Эх сурвалж: CNBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч

zonog

Ард
Ард

зөнөг гажиг өвгөн Трамп

Холбоотой мэдээ

Back to top button