“Эзэнгүй нохой, муур түр асран хамгаалах байр”-ыг өргөтгөхөөр болжээ
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Эзэнгүй нохой, муур түр асран хамгаалах байр”-ыг энэ онд өргөтгөхөөр болжээ. Энэ талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Ц.Очироо “Нохой жилдээ 2-3 удаа үржилд ордог. Гэр хорооллын айл өрхүүд нохойгоо хашааны гадна сул тавьж алддаг, нохойн гөлгийг гудамжинд төөрүүлдэг. Эм нохой нэг удаад 6-12 гөлөг гаргадаг бөгөөд үүний 80 хувь нь эм гөлөг байдгаас өсөлт маш ихээр нэмэгддэг.
Хотын захаар болон ууланд эзэнгүй ноход олноор сүрэглэн зэрлэгшиж, адуу мал, хүн амьтан руу дайрах эрсдэлүүд үүсээд байна. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй муур, нохойн тоог багасгах чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Энэ хүрээнд түр асрах байрны хүчин чадлыг нэмэгдүүлэх, спей заслага хийх, мөн буудаж устгахаас өөр шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэв.
Нийслэлийн Статистикийн газрын мэдээлж буйгаар Улаанбаатар хотод эзэнтэй 41,000 гаруй нохой, 3,700 орчим муур байна. Харин эзэнгүй 160,000 гаруй нохой, муур байдаг аж.
Х.ХУЛАН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нохой мууртай ноцолдож байхын оронд ядарсан иргэддээ туслаачээ ядаж ажил орлоготой болгож болдоггүй юмуу нохой муураа устгалд оруул
Хүн нь золбин Нохойноос оо дор үнэлэгддэг тийм л сайхан орон
Энэ хаяг нь хаана вэ