НИЙГЭМНийгэм мэдээ

“Playtime Festival 2026”-гийн эхний өдрийн онцлох уран бүтээлчид

“Playtime Festival 2026” хөгжмийн наадам долоодугаар сарын 2,3,4-ны гурван өдөр Налайхын Плэйтайм талбарт зохион байгуулагдана. Залуусын зун бүр хүлээдэг тус наадам энэ жил олон улсын стандартад нийцсэн фестивалын соёлыг илүү өндөр түвшинд хүргэхээр ажиллаж байгаа юм.

2013 оноос хойш гадаад уран бүтээлчдийг урин оролцуулж буй “Playtimes Festival”-ийн энэ жилийн лайнапын эхний өдрийн онцлох уран бүтээлчдийг харцгаая.

МОЛЧАТ ДОМА

Зургийн эх сурвалж: Thekla Bristol

Молчат Дома бол 2017 онд үүсгэн байгуулагдсан пост-панк урсгалын Беларусь хамтлаг юм. Хөгжим сонирхогчид тус хамтлагийн хэв маягийг нь нью-уэйв, синт-поп, колд-уэйв ч гэж тодорхойлдог. Молчат Дома хамтлаг Беларусийн нийслэл Минск дэх клубуудэд дуулж хөгжмийн карьераа эхлүүлж, одоо дэлхийн хэмжээний томоохон фестивал болон тайзууд дээр тоглодог болсон юм.

АНУ байтугай дэлхий даяар алдартай “Coachella” хөгжмийн наадамд тус хамтлаг 2022 оны дөрөвдүгээр сард тогложээ. Мөн Калифорнийн “Cruel World Festival”, Испанийн “Primavera Sound” наадам дээр дуулж дуулж байсан юм.

Молчат Дома 2017 онд “С крыш наших домов” нэртэй анхны цомгоо гаргажээ. Тус хамтлаг эхэн үедээ унтлагийн өрөөнд цуглаж, хуучин зөөврийн компьютер дээр дуунуудаа хийдэг байв. 2018 онд Молчат Дома “Этажи” нэртэй хоёр дахь цомгоо Германы “Detriti Records”-оор дамжуулж гаргасан.

2020 оны нэгдүгээр сард тус хамтлаг “Sacred bones Records”-той гэрээлж АНУ руу нүүжээ. Тус жил “Этажи” цомгийн “Судно (Борис Рыжий)” уран бүтээл TikTok платформоор дамжин хит болж “Spotify”-ийн дэлхийн хит 50 дууны чартын хоёрт бичигдсэн. Зөвхөн “Spotify” дээр л гэхэд “Судно (Борис Рыжий)” уран бүтээл 400 сая стрийм авчээ.

Хамтлагийн бүрэлдэхүүн:

  • Егор Шкутко – гоцлол дуучин
  • Роман Комогорцев – гитарчин, синтезатор
  • Павел Козлов – басс гитарчин
  • Гаргасан цомгууд:
  • 2017 онд С крыш наших домов
  • 2018 онд Этажи
  • 2020 онд Монумент
  • 2024 онд Белая Полоса

ШӨНИЙН ГАЛТ ТЭРЭГ-NIGHT TRAIN

“Шөнийн галт тэрэг” буюу “Night Train” 1998 онд байгуулагдсан альтернатив рок хамтлаг. 1998 онд тус хамтлаг Төөгөө, Буянаа, Баясаа, Одхүү гэсэн дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагджээ. 2001 оны намар "Scream" хамтлагт дуучин байсан М.Цэцэнбилэг нэмэгдэж орсноор таван гишүүнтэй болсон юм.

“Night Train” хамтлаг 2004 онд “Цэнхэр шувуу” цомгоо "Сонор" рекордсоор дамжуулж гаргаснаас хойш хөгжмийн ертөнцөд тийм ч идэвхтэй байгаагүй юм. Харин 2018 болон 2020 оны “Playtime Festival”-д Хаан Банкны асарт уригдан тоглохдоо хөгжмийн ертөнцөд эргэн ирэх хүсэл зоригоо олж авчээ. Тэд 2021 онд эргэн нэгдэж “Цэнхэр шувуу” цомгоо дахин бичүүлсэн байна.

Цомгууд:

  • 2004 онд “Цэнхэр шувуу”
  • 2025 онд “Өдрийн оддын зүгт”

Сонирхуулж хэлэхэд “Цэнхэр шувуу” гэдэг нь Морис Метерлинкийн үлгэрийн номын нэр юм. Цэнхэр шувуу өөрөө аз жаргалын бэлгэдэл. Тус цомог бусдад аз жаргал мэдрүүлээсэй хэмээн бодож нэрлэж байсан гэдгээ гоцлол дуучин М.Цэцэнбилэг 2024 онд манай Eguur.mn агентлагт өгсөн ярилцлагадаа хэлж байсан билээ.

Тус ярилцлагыг уншихыг хүсвэл доорх линкээр ороорой.

MAGNOLIAN

Зургийн эх сурвалж: Magnolian Music

Magnolian буюу Б.Дөлгөө нь инди рок урсгалаар уран бүтээл гаргадаг дуучин, дууны зохиолч юм. Тэрбээр 2016 онд "Famous Men" нэртэй богино хэмжээний цомог гаргажээ. Дараа нь 2020 онд "Slow Burn" нэртэй анхны бүрэн хэмжээний цомгоо гаргаж, хөгжмийнхөө өнгө аясыг илүү баяжуулсан юм.

Түүний уран бүтээлүүд кино, телевиз болон тоглоомын ертөнцөөр дамжин олон улсанд даяар хүрсэн. Тухайлбал "The Bride & the Bachelor" дуу “Netflix”-ийн "Outer Banks" цувралын фонограммд багтжээ. Мөн Японы алдарт Хидэо Кожимагийн "Death Stranding 2: On the Beach" тоглоомд түүний дараах зургаан дуу орсон байна:

  • "Indigo"
  • "The Bride & the Bachelor"
  • "Geese"
  • "Rome"
  • "Famous Men"
  • "Woods"

BLINDFOLD

Зургийн эх сурвалж: UB Life

Blindfold нь 2020 онд үүсгэн байгуулагдсан таван гишүүнтэй метал урсгалын хамтлаг. Хамтлагийн гишүүд өөрсдийнхөө урсгалыг пост арт рок хэмээн тодорхойлжээ. Blindfold хамтлагийн тодорхойлсноор пост арт рок нь рок, экспериментал рок, пост-хардкор урсгалын огтлолцол аж.

Тус хамтлаг 2022 онд хөгжмийн ертөнц дэх аяллаа эхлүүлжээ. Тэд 2023 онд “This Is It” нэртэй уран бүтээлээ гаргасан байна. Blindfold 2024 онд “Playtime Festival”-д анх удаа тоглож байжээ. Тус хамтлаг метал хөгжим сонирхогч нар дунд "This Is It" уран бүтээлээсээ гадна "Тойрог", "Шөлөндөг" гэх мэт уран бүтээлүүдээрээ танигдсан байна.

TERESA IN THE MOON

Зургийн эх сурвалж: News.mn

Teresa in the Moon нь 2019 оны есдүгээр сарын 25-нд дөрвөн гишүүнтэй байгуулагдсан инди урсгалын хамтлаг юм. Тус хамтлагийн хэв маягийг мөн нью уэйв, пост панк, инди поп, инди рок гэж тодорхойлж болох юм. Teresa in the Moon анх 2020 оны арваннэгдүгээр сарын 13-нд “Monochrome” нэртэй уран бүтээлийнхээ бичлэгийг цацаж дебютээ хийжээ.

Тус хамтлаг 2021 онд анх удаа “Playtime Festival”-д тоглож байсан. Teresa in the Moon хамтлаг “Monochrome”-оос гадна “The Man Without A Planet”, “Nostalgia” зэрэг дуугаараа сонсогчдод танигдсан юм. Тэд “Voice of Nomads”, “Zandarifesta” хөгжмийн наадмуудад тоглож байжээ.Тус хамтлаг 2024 онд “Amygdala” нэртэй бүрэн хэмжээний цомгоо гаргасан байна.

JESSE YOU

Зургийн эх сурвалж: Hoer Berlin

Өмнөд Солонгосын Jesse You нь хаус, техно, транс, амбиентаас эхлээд диско, даунтемпо гэх мэт урсгалаар уран бүтээл гаргадаг DJ юм. Jessi 2016 онд Сөүл хотод зохион байгуулагдсан анхны "Boiler Room"-д тогложээ. Мөн Хонконг дахь "Shi Fu Miz", Тайланд дахь "Wonderfruit", Нидерландын "Red Light Radio", Их Британи болон АНУ-ын "NTS Radio", Тайванийн "Spectrum Formosus" зэрэг олон наадамд оролцож байсан юм. Түүний продюсерын хувиар гаргасан анхны уран бүтээл болох "Bamboozle" нь 2021 онд "Honey Badger Records"-ийн "HBRTRX Vol.4" хамтарсан цомогт багтаж байжээ.

FAT HAMSTER & KANG NEW

Зургийн эх сурвалж: Debaser Magazine

“Fat Hamster” & “Kang New” нь Өмнөд Солонгосын электроник урсгалаар уран бүтээл гаргадаг хамтлаг юм. Тус хамтлаг Fat Hamster болон Kang New гэсэн хоёр гишүүнтэй. Fat Hamster болон Kang New нар 2016 онд “LetzRatz” нэртэй инди урсгалын агентлаг нээснээсээ хойш хамтран ажиллаж ирсэн байна.

“Fat Hamster & Kang New” хамтлаг 2025 оны дөрөвдүгээр сарын 24-нд “Live Fast, Die Young” нэртэй анхны уран бүтээлээ гаргажээ. Үүнээс сар хүрэхгүй хугацааны дараа буюу тавдугаар сарын 9-нд “Brains” нэртэй анхны студийн цомгоо цацсан байна. Тэд Өмнөд Солонгос болон Японы хэд хэдэн хөгжмийн фестивалуудад тоглож байсан юм.

Тасалбар худалдан авах линк: https://playtimefestival.com/mn/tickets

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Молчат Дома ирж байгаа нь үнэхээр гоё мэдээ байна аа

Зочин
Зочин

Playtime line-up jil irehed l iluu goy bolood bh yum

Зочин
Зочин

Night Train тайзан дээр дахиж гарахыг харах гэж их хүлээсэн шүү

Зочин
Зочин

Molchat Doma bol uneheer vibe-tei хамтлаг daa

Зочин
Зочин

Playtime бол зун ирж байгааг мэдрүүлдэг хамгийн гоё эвент

Зочин
Зочин

Blindfold-iig live sonsoh gej udaj bn shuu

Зочин
Зочин

Тэр Налайхын талбай нь өөрөө фестивалийн уур амьсгалтай болчихсон газар шүү

Зочин
Зочин

Teresa in the Moon bol mongoliin indie scene-iin uneheer гоё hamtlag

Зочин
Зочин

Night Train-iin tsenher shuvuu album bol classic шүү дээ

Зочин
Зочин

Playtime дээр шинэ хамтлагуудтай танилцах хамгийн гоё байдаг

Зочин
Зочин

Jesse You set tavih ued dancefloor aimar boloh bh daa

Зочин
Зочин

Монгол хамтлагуудын чанар сүүлийн жилүүдэд үнэхээр өсжээ

Зочин
Зочин

Fat Hamster & Kang New ner ni hurtel sonin сонирхол татаж bn

Зочин
Зочин

Playtime жил бүр олон улсын түвшинд ойртож байгаа нь мэдэгддэг

Зочин
Зочин

Magnolian-iig Death Stranding-d orson geheer buur hundelj sonsdog bolson

Зочин
Зочин

Molchat Doma irvel humuus aimar ih duulah bh daa

Зочин
Зочин

1 ajiltan ni 16 comment bichjee

Холбоотой мэдээ

Back to top button