Талийгаач хүүгийн төрсөн ах: Аврах ангийн ахлагч гарч ирээд “Дүү чинь чамайг орхиод явчихлаа” гэсэн
БГД-ийн 15-р хороо "Кимбаб Чонгүг" хоолны газарт засвар хийж байхдаа барилгын хана нурж 15 настай хүү харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг тавдугаар сарын 18-ны өдөр болсон. Уг хэрэг гарснаас хойш хууль хяналтын байгууллага болон ажилд зуучилсан газрынхан эргэж холбогдоогүй хохирол барагдуулаагүй гэдгийг ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь хэвлэлийн хурал хийх үеэрээ олон нийтэд мэдэгдсэн.
Талийгаач хүүгийн төрсөн ах: Дүү чинь нурангид даруулчихлаа гэсэн дуудлага аваад Хороололд байх "Кимбаб чонгуг" гэдэг хоолны газар очсон. Тэгэхэд Аврах ангийн ахлагч гарч ирээд “Дүү чинь чамайг орхиод явчихлаа” гэсэн муу мэдээ дуулгасан. Өмнө нь ажилд гарахдаа надтай хамт гардаг байсан ч тэр өдөр ганцаараа надад хэлэлгүй явсан байна лээ. Бид ам бүл гурвуулаа амвдардаг. Намайг ажилтай үед ээжийг гэртээ хараад үлддэг байсан ч тэр өдөр хэлэлгүй гарч явсан. Би өөрөө 18 настай. Хэрэг гарсны дараа Цагдаагийн байгууллагад хандахад “Шүүхийн шийдвэр” гараагүй болохоор хүлээж бай гэсэн.

Өмгөөлөгч П.Эрхэмбаяр: Энэ хэрэгт Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм байна лээ. 2026 оны 5 дугаар сарын 18-ны 15:00 цаг орчимд энэ хэрэг гарсан. Насанд хүрээгүй хүүхэд тухайн газарт очиж барилгын хана нураах ажил хийсэн байна. Монгол Улсад 13-15 насны хүүхэд хөдөлмөр эрхэлж болох хуулийн зохицуулалт бий. Гэхдээ ямар ажил хийж болохыг салбарын сайд нь баталдаг. 13-15 нас хүртэлх бага насны хүүхдээр хийлгэж болохгүй ажлын жагсаалтад барилгын ажил орсон байдаг. Гэтэл ажил олгогч, ажил зуучлагч аль аль нь хууль дүрмээ баримтлаагүй, зөрчсөн байна. Бид өнөөдөр ар гэрийнхнийх нь хүсэлтээр бага насны хүүхдээр эрхэлж болохгүй ажил хийлгэхгүй байх хуулийн зохицуулалтыг мөрдүүлэх, дахиад ийм харамсалтай хэрэг гаргахгүй байх үүднээс Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүүд албан шаардлага хүргүүлж байна.
Х.ХУЛАН






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УМ МА НИ БАД МЭ ХУМ
Харамсалтай юм болжээ гүн эмгэнэл илэрхийлье, Монгол орны ялзарсан ниийгэмд ядуугаас болж насанд хүрээгүй хүүхдүүд ажил хийх тохиолдолд их байдаг. Ажил олгодог газарч мэр сэр байдаг. Тухайн хүүхэд осолдоогүй бол хэнч түүнийг ажил хийлээ гэж шүүмжилэхгүй, гэвч асуудал гарсан тохиолдолд л манайхан асуудал болгодогоо болимоор юм. Хүүхдүүд мөнгө хэрэгтэй байгаа учираас л ажил хийдэг байх, хийх ажил олдохгүй бол хулгай хийнэ тийм л 2зам байгаа энэ бол бодит үнэн. Ийм асуудал дээр нэг компанийг буруутгах биш энэ нийгмийн тэр чигээр нь шүүмжилэх хэрэгтэй
Псдаа юмаа ямар харамсалтай юм бээ
Buruutan haigaa yughev dee.
Uneheer buruutan olmoor baival 18 nastai ah bolon ger bul ni asuudaltai bn da
Чинийхаар тэгээд 15 тай хүүхэд дуртай даа ажилласан уу? Хөлдүү пиздак вэ?