НИЙГЭМНийгэм мэдээ

Гурван настай дагавар хүүхдийнхээ амийг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Э нь гурван настай дагавар хүүгээ биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хүчиндэхийг завдсан, үйлдлээ нуун далдлах зорилгоор онц харгис, хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон, төрсөн эх Ц.Л нь эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж, шийвэрлүүллээ.

Шүүхээс: М.Э-д дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Ц.Л-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар нь хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээх болохыг Прокурорын байгууллагаас анхааруулж байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button