НИЙГЭМНийгэм мэдээ

Онцгой байдлын аврагчид өнөө өглөө автомашинтайгаа усанд боогдсон иргэдийг амь насыг аварчээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний хойд талд Туул голд автомашинтай иргэд усанд боогдсон гэсэн дуудлага өнөөдөр 09:24 цагт иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчдыг очиход "Toyota Harrier" загварын автомашинтай хоёр иргэн амарч зугаалж явахдаа голд суусан байсныг аварсан байна.

Мөн Баянзүрхийн гүүрнээс Минж үржүүлэг хүртэлх голын эрэг дагуу голын салаанд усанд боогдсон 11 том хүн, 4 хүүхдийг зөөвөрлөн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Нийт нутгаар орж буй хур тунадасны улмаас голуудын усны түвшин нэмэгдэж байна. Иймд иргэд амралт зугаалгаар зорчихдоо гол усны ослоос сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button