Нийгмийн

Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна

Арьс шир боловсруулах үйлдвэрүүд Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан үхрийн ширийг Дорнод аймгаас 1793, Сүхбаатараас 605, Хэнтийгээс, хонины нэхийг Хөвсгөл аймгаас 4000, Архангайгаас 3000 ширхгийг аваад байна.

Эхний ээлжид Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл аймагт малчдаас арьс шир худалдан авч, анхан шатанд боловсруулан, биржийн арилжаагаар үйлдвэрлэгчдэд хүргэж байгаа аж.

Зүүн бүсийн хэмжээнд өнгөрсөн онд 150 мянга орчим үхрийн шир нийлүүлснээс Хэнтий аймгаас 47 мянга, Дорнодоос 57 мянга, Сүхбаатараас 51 мянган бодын шир бэлтгэжээ. 

ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, арьс шир боловсруулах үйлдвэрүүд хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Арьс шир-баялаг” хөтөлбөр хэрэгжүүлж, Хэнтий аймгийн Хэрлэн суманд арьс, шир худалдан авч, анхан шатанд нь тордох цэг байгуулжээ. Түүхий эд авах цэгийн хувьд малчид, аж ахуйн нэгжүүд арьс, ширээ тус цэгт шууд тушаах, боловсруулах үйлдвэрт дундын зуучлагчгүй нийлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button