15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
Хур тунадас: Ихэнх нутгаарбагавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгааар +1...+6 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан, өдөртөө Алтай,Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +17…+22 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор +26…+31 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Туул голын хөндийгөөр 0 градус орчим, бусад хэсгээр +6...+8 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.