ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр шийдвэрээ танилцуулна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд инфляц 12.5 хувийн, нийслэлийн хэмжээнд 11.6 хувийн өсөлттэй байгаа. 2026 оны төсвийн тодотгол тойрсон асуудлууд ид халуун сэдэв болж байх энэ үеэр хэрэв 2026 оны төсвийн тодотгол батлагдах юм бол инфляц дахин 0.7 хувиар нэмэгдэх тооцоололтойг Монголбанкны удирдлагын зүгээс мэдэгдсэн бол, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ)-өөс энэ инфляц 1.6 хувиар өсөх магадлалтай гэж үзсэн.

Монголбанкны зүгээс 2027 онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын хүрээнд инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд барьж тогтворжуулах бодлогыг баримтална гэдгээ саяхан болж өрнөсөн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнөх нээлттэй хэлэлцүүлгийн үеэр тодорхой илэрхийлсэн.

Мөнгөний бодлогын хороо нь өмнөх хуралдаанаараа бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэсэн ба банкнуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 0.5 нэгж хувиар өсгөж, 14.5 хувьд хүргэсэн билээ. Энэ шийдвэрээ инфляцийг тогтворжуулах зорилготой байсан гэдгийг мэдэгдсэн бол өнөөдөр Мөнгөний бодлогын хороо мөн шийдвэрээ танилцуулахаар болжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button