Гадаад мэдээДЭЛХИЙ

Айчи-Нагояагийн Азийн ХХ их наадмын талаарх тоо баримтууд

Японы Нагояа хотод Азийн ХХ их наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2026.09.19/ болно. Азийн наадам нь зуны олимпын наадмын дараа орох, дэлхийн хамгийн том спортын олон төрөлт тэмцээнүүдийн нэг. Тэгвэл Азийн их наадмын тоо баримтуудыг хүргэе.

Нэг хөлөг

Италийн “Costa Serena” хөлгийг тамирчдын тосгон болгон ашиглаж байгаа юм. Тус усан онгоц нь 5 мянган хүн багтаах хүчин чадалтай. Нагояа тамирчдыг хүлээн авах тусгай тосгон бариагүй тул зочид буудал болон зориулалтын дагуу тохижуулсан контейнэрүүдэд байрлуулна. Тамирчдын тосгон байгуулаагүй нь цар тахлын үеэр Токиогийн олимпыг зохио байгуулахад олон тэрбум доллар зарцуулсантай холбоотой аж. Энэ удаа зохион байгуулагчид зардлаа хэмнэхийг зорьжээ.

Спортын 43 төрөл

Энэ удаагийн наадамд тамирчид спортын 43 төрлөөр өрсөлдөнө. Эдгээрээс зарим спортын төрлүүд бол зарим нь зөвхөн Азийн наадамд багтдаг. Тухайлбал, багийн кабадди, сепактакрав, жиү-жицү, мөн бөхийн кураш төрөл нь олимпод байдаггүй спортууд юм. Үүнээс гадна текбол, падел, холимог тулааны урлаг зэрэг төрлүүдийг хөтөлбөрт шинээр оруулжээ.

45 улс

Азийн ХХ дахь наадамд нийт 45 улс өрсөлдөж байна. Энэ жилийн наадмын онцлог нь Азийн Олимпын зөвлөлийн нэрийн дор дүрвэгч тамирчдын баг анх удаа өрсөлдөж байгаа явдал юм.

Зургийн эх сурвалж: Getty Images

900 тамирчин

Наадамд хамгийн олон тамирчин оролцуулж буй улс нь зохион байгуулагч Япон. Тус улс ойролцоогоор 900 тамирчин оролцуулж байгаа юм. Харин 1.4 тэрбум хүн амтай БНХАУ 815 тамирчин илгээжээ. 7.5 сая хүн амтай Хонконг 580 орчим тамирчин илгээж байгаа нь хүн амынхаа тоотой харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Нийт 11,000 гаруй тамирчин

2024 оны Парисын Олимпын наадамд ойролцоогоор 10,700 тамирчин оролцсон. Харин энэ удаагийн Азийн наадамд 11,000 гаруй тамирчин өрсөлдөнө. Азийн наадам нь зуны олимп шиг нэр хүндтэй тэмцээн биш ч гэсэн оролцогчдын тоогоороо илүү том байдаг. Зохион байгуулагчид яг хэдэн тамирчин бүртгүүлснийг одоогоор тодорхой мэдээлээгүй байгаа юм. Тэдний мэдээлснээр 17,000 орчим албаны ажилтан, 11,000 гаруй тамирчин бүртгүүлжээ. Нийт оролцогчдын тоо сүүлийн саруудад тэдний төлөвлөж байснаас эрс нэмэгдсэн байна. Гурван жилийн өмнө БНХАУ-ын Ханжөү хотод болсон Азийн наадамд 12,000 гаруй тамирчин оролцсон юм.

Эх сурвалж: AP News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button