Гадаад мэдээДЭЛХИЙ

Азийн наадамд улс төр нэвчин орж ирж байна гэж Азийн олимпын зөвлөлийн ерөнхийлөгч хэлжээ

Азийн олимпын зөвлөлийн Ерөнхийлөгч Шейх Жоаан бин Хамад Аль Тани бямба гарагт /2026.09.01/ мэдэгдэл хийхдээ Азийн наадамд улс төр аль хэдийн нэвчин орж ирсэн гэж хэлжээ. Бямба гарагт Японы Нагояа хотод болсон Азийн ХХ их наадмын  нээлт хэдхэн цагийн өмнө үг хэлэхдээ ингэж ярьсан байна. Спортыг улс төртэй хутгаж байгаа явдалд сэтгэл хангалуун бус байгаа гэдгээ тэр илэрхийлсэн юм.

Тодруулбал сэтгүүлч нар түүнээс баасан гарагт /2026.09.18/ болсон нэгэн үйл явдлын талаар асуусан байна. Тухайн өдөр Тайванийн спортын сайд Ли Яныг угтан авах ёслол болон төрийн далбаа мандуулах арга хэмжээнд түр хугацаагаар оролцуулаагүй юм. Дараа нь Ли Яныг арга хэмжээнд оролцохыг зөвшөөрч, Азийн олимпын зөвлөл уг явдлыг үл ойлголцлоос болсон гэж тайлбарласан байна. Энэ талаар Шейх Жоаан ярихдаа “Бид спорт, улс төрийг хольдоггүй. Гэтэл ийм зүйл аль хэдийн болоод байна. Хэрэв ийм явдал дахин гарвал бид зохих арга хэмжээг авна. Тэмцээнд ирсэн бүх төлөөлөгч ямар протокол мөрдөх, юу хийх ёстой, юуг хийх ёсгүйг мэдэж байгаа” гэжээ.

Эх сурвалж: Japan Today

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button