Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын сонгуулийн өмнө Иран шинэ стратеги хэрэгжүүлж эхэлжээ

АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд нөлөөлөхийн тулд Иран тактикаа өөрчилж, Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй хөлгүүдэд нь цохилт өгөх шинэ арга хэрэгжүүлж эхэлсэн талаар Ираны хоёр өндөр албан тушаалтан “Reuters” агентлагт ярьсан байна.

Арваннэгдүгээр сард АНУ-д Конгрессын завсрын сонгууль явагдаж, Сенат болон Төлөөлөгчдийн танхимын хэд хэдэн суудал өөрчлөгдөх төлөвтэй байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилын хүслээр Иранд хамтран цохилт өгч эхлүүлсэн дайн нь дэлхий даяар газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийг тасалдуулсан. Үүний улмаас АНУ-д ч түлшний үнэ өсөж, инфляц нэмэгдээд байгаа юм.

Ийм учир Трамп Конгрессын завсрын сонгуулийн өмнө дизель түлшний үнийг бууруулах хүсэлтэй байгаа тул Европын холбоотнуудаа сүрдүүлж, шахалт үзүүлсэн. Энэ шахалтын үр дүнд Их долоон орон стратегийн нөөцөөсөө 100 сая баррель газрын тос, дизель түлш гаргах болсон юм. Мөн АНУ ОХУ-аас дизель түлш худалдан авах хэлэлцээ хийсэн нь Европын холбоотнуудыг нь цочирдуулсан билээ.

Тэгвэл Иран Конгрессын сонгуулийн өмнө Ормузын хоолойд тавьж буй хяналтаа улам бататган, чангатгах зорилготой байна. Дайн эхлэхээс өмнө дэлхийн газрын тос болон байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг нь дамжин өнгөрдөг байсан тус хоолойн ачаалал их хэмжээгээр буурсан. Гэхдээ тодорхой хэмжээний газрын тос Ормузын хоолойгоор гарч байгаа юм.

Ормузын хоолойд тавьсан хөдөлгөөний хоригийг нь зөрчиж буй хөлгүүдийн эсрэг Иран шинэ стратеги арав гаруй хоногийн өмнөөс хэрэгжүүлж эхэлжээ. Шинэ довтолгооны стратеги ашиглаж эхэлснээр Ормузын хоолойгоор зорчиж буй хөлгүүдэд өгөх цохилтын тоо нэмэгдсэн гэж Ираны нэгэн албан тушаалтан хэлсэн байна.

“Reuters” агентлагт мэдээлэл өгсөн хоёр эх сурвалжийн нэг нь “Энэ стратегийн зорилго нь АНУ болон түүний холбоотнууд дэлхийн газрын тосны үнэ бууруулахыг оролдож байгааг таслан зогсоох” гэжээ.

Иран шинэ стратеги ашиглаж эхэлсэн болохыг АНУ-ын албан тушаалтан мөн хэлсэн байна. АНУ-ын зэвсэгт хүчин Ираны радаруудын ихэнхийг устгажээ. Ийм учир тус улсын Исламын хувьсгалт гвардын корпус жижиг завьтай, зэвсэггүй ажиглагчид ашиглаж эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын зэвсэгт хүчин жижиг завьтай явж буй Ираны ажиглагчдыг илрүүлж, завийг нь хураан авч устгасан аж.

Сүүлийн өдрүүдэд Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй хөлөг онгоцнууд руу халдах тохиолдол дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшиндээ хүрчээ.

Техран ийнхүү стратегиа өөрчилж, Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй цөөн хэдэн хөлгийн хөдөлгөөнийг зогсоохоор ажиллаж байгаа бол АНУ мөн Иранд үзүүлж буй дарамт шахалтаа өргөжүүлж байна. АНУ Иранд эдийн засгийн дарамтыг дээд хэмжээгээр үзүүлэхийн тулд хоригоо чангатгаж, Ираны боомтуудаас орох, гарах хөдөлгөөнийг хориглосон билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Iran zvrkhtei yum shig jijig zavitai ajiglagch ashiglaad l dald dain hiij ehellee

Зочин
Зочин

Iran uursduu gazaryn tosnii une usghesin tuld Ormuzyn hooloid iim aimaar zarlag yavuulj bna shd

Зочин
Зочин

Улс орнуудын геополитикийн тоглоомоос болж энгийн ард түмэн л түлш, бензиний өндөр үнээр хохирч байна

Зочин
Зочин

Ormuzyn hooloi haagdahaar l delkhii dayaar gazryn tos, tulshnii hямрал эхэлдэг shd

Зочин
Зочин

Дональд Трамп болон Ираны хоорондох энэ дайн дэлхийн эдийн засгийг бүрэн нурааж дууслаа

Зочин
Зочин

Dain ehleees hoish hulgud ruu haldah zuil hamgiin undur tuvshindee hurchixson bna

Зочин
Зочин

Ираны эсрэг авч байгаа эдийн засгийн хориг болон цохилтууд ямар ч үр дүн өгөхгүй байна

Зочин
Зочин

Zes, nuurs gej yariad l baidag, delхий даяар чинь одоо яг бодит дайн болж байна шд

Зочин
Зочин

АН-ын болон Конгрессын сонгуулийн өмнө ийм юм болж байгаа нь үнэхээр тохиолдлын хэрэг биш

Зочин
Зочин

АН-ын болон Конгрессын сонгуулийн өмнө ийм юм болж байгаа нь үнэхээр тохиолдлын хэрэг биш

Зочин
Зочин

Iran bolon USA 2-yn zurchilduun duusahgui bol delkhii dayaar bygd l hohirно доо

Зочин
Зочин

Ормузын хоолойгоор явах хөлөг онгоцгүй болтлоо аюултай болчихсон нь үнэхээр эмгэнэлтэй

Зочин
Зочин

Zasgiin gazarin shuidiig haraad baigaad l zver l ulsiin mungiig uursduu zartsuulah arga l daa

Зочин
Зочин

Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog

Зочин
Зочин

Ираны хэрэгжүүлж буй энэ шинэ стратеги дэлхийн зах зээлд ямар их хор хохирол авчирч байна аа

Холбоотой мэдээ

Back to top button