Улс төрийн мэдээ

Ө.Шижир: Санал асуулга явуулах юм бол иргэдэд "хувьдаа дансандаа авах" сонголтыг өг

Энэ онд Оюу Толгой төслөөс энэ онд анх удаа ногдол ашиг авахаар болсон. Тэгвэл эл ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар саналыг иргэдээсээ асууна гэдгээ Засгийн газраас мэдэгдэж, И-Монголиа, E-Zasag.mn-ээр авч эхэлсэн билээ.

Санал асуулгад гурван асуулт байна.

  • Нэг. Засгийн газар Оюу толгойгоос ногдол ашиг авах нь зөв үү?
  • Хоёр. Оюу толгой төслийн ногдол ашгаар хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бол аль салбарт хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй вэ?
  • Гурав. Оюу толгой төслөөс орж ирэх ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах нь зөв бэ гэх.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ө.Шижир Оюу толгойн ногдол ашгийн зарцуулалтын агуулга дээр дараах байр суурийг илэрхийлсэн байна.

Ингэхдээ "Хөтөлж байцаалт авдаг шиг хөтөлж асуумж асуусан санал асуулгыг Засгийн газраас хийж байна. Иргэдээс асууна гэсэн л бол иргэд чөлөөтэй саналаа өгөх, илэрхийлэх сонголтыг нь өгөх ёстой.

Ийм хөтөлж байцаасан, тулган шаардсан шинжтэй жүжигчилсэн тоглолтоо болъё. Иргэдээс асууж байгаа юм бол иргэд хувьдаа дансандаа авах гэсэн сонголтыг нь оруулаад санал асуулгаа явуулъя. Тэгээд гарсан шийдвэрийг нь дагая. Асууж л байгаа юм бол. Хувьдаа дансандаа авна гэвэл тэрийг нь хангая. Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх үү, махаа авах уу, үр хүүхдүүддээ өгөх үү, Засгийн газарт ямар ч хамаагүй" хэмээсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үнэн үнэн, иргэд авах нь зөв, Үрсдээ хоол хүнс, гутал хувцас ......асар их шаардлага байлгүй яахав

Мөнх
Мөнх

иргэд хувьдаа дансандаа авах сонголтыг нэмж оруулахгүй бол санал асуулганд чинь орж саналаа өгөх хүн ховор байх

Холбоотой мэдээ

Back to top button