Нийгэм мэдээ

Монгол иргэн Швейцарт гарсан түймрээс 12 настай охин, 85 настай өндөр настны амийг аварчээ

Швейцарын Лозанн хотод амьдарч буй Монгол Улсын иргэн Содномжамцын Бодьгэрэл аравдугаар сарын 2-ны өдөр 13 давхар орон сууцанд гарсан гал түймрийн үеэр 12 настай охин, 85 настай өндөр настны амь насыг аварч, галыг шуурхай унтраан, олон хүнийг болзошгүй аюулаас хамгаалсан бахархалт үйл хэрэг бүтээжээ.

Мэргэжлийн гал сөнөөгчдийг ирэхээс өмнө өөрийн амь нас, эрүүл мэндийг үл хайхран галын голомтод орж, нөхцөл байдлыг зөв үнэлэн, галын хорыг зохистой ашиглаж, аюулыг таслан зогсоосон түүний эр зориг, авхаалж самбаа, хариуцлагатай үйлдлийг Швейцарын мэргэжлийн байгууллага өндрөөр үнэлж, талархал илэрхийлсэн байна.

Түүнчлэн Швейцар Улсын иргэн Оноре Антуан Беккер Монгол Улсаас Швейцар Улсад суугаа Элчин сайдын яаманд талархлын захидал ирүүлж, Монгол Улсын иргэн С.Бодьгэрэлийн энэхүү баатарлаг үйл хэрэгт талархал илэрхийлжээ. 

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Sain baina, bayar hurgie. Manai mongolchuud chadaangi shu

Иргэн
Иргэн

Монгол хүн гадаадад сортоотой шүү. Баярлалаа амжилт хүсье

Зочин
Зочин

Швейцари улст Шударга журам медаль байдаггүй л юм байх даа ?!

Холбоотой мэдээ

Back to top button