ЦЕГ-аас Тэргүүн дэд дарга Ж.Батбаатар, дэд дарга М.Батсайхан, Н.Баттөмөр, ШШГЕГ-аас дэд дарга Э.Бямбажав, Б.Мөнхдөл нарыг чөлөөлжээ

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн ажлаа авсныхаа дараахан "Салбарын сайдын хувьд өөрийн эрх мэдлийн хүрээнд ЦЕГ, ШШГЕГ-ын зургаан дэд даргыг чөлөөлсөн" гэж мэдэгдэж байсан. Тэгвэл тэрбээр ЦЕГ-аас Тэргүүн дэд дарга Ж.Батбаатар, ЦЕГ-ын дэд дарга М.Батсайхан, дэд дарга Н.Баттөмөр нарыг ажлаас нь чөлөөлсөн бол ШШГЕГ-аас дэд дарга Э.Бямбажав, ШШГЕГ-ын дэд дарга Б.Мөнхдөл нарыг чөлөөлж, орны хүмүүсийг томилжээ.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан, ШШГЕГ-ын дарга А.Намсаманд нар өнгөрөгч есдүгээр сард хууль хяналтынхан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага доторх ноцтой асуудлуудыг харилцан дэлгэж, Ерөнхий сайд Н.Учрал өөрийн бүрэн эрхийн хүрээнд С.Амарсайханыг чөлөөлж оронд нь Г.Тэмүүлэн томилсон. Харин хэргийн нөгөө талд сугарч үлдсэн ШШГЕГ-ын дарга А.Намсамандад хэн, ямар арга хэмжээ авах нь өнөө хэр тодорхойгүй байсаар.
Г.Тэмүүлэн сайдын хувьд "Агентлагийн даргыг чөлөөлөх, томилох нь Засгийн газрын тогтоолоор шийдэгддэг зүйл. Би А.Намсамандыг чөлөөлөх эрхгүй" хэмээн бөөрөнхийлсөн мэдэгдэл хийж, өөрөөсөө асуудлыг зайлуулдаг юм.
Г.САНСАР













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.