ЭДИЙН ЗАСАГ

Рио-Тинто Монголын Засгийн газартай үзэлцэнэ

Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчид томоохон маргаан үүсэх бүрт “Тэгвэл бид Арбитрт хандана” гэх үгээрээ Засгийн газрыг айлгасаар ирсэн нь нууц биш. Гэвч энэ удаа жинхэнээсээ Арбитрт хандчихаад байна. Энэ талаараа Рио-Тинто сар шинийн баярын өмнөх өдрүүдэд МЭДЭГДСЭН.

-АРБИТР ДЭЭР ТАЛУУД 150.2 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТАТВАРЫН АКТААР МАРГААН ҮҮСГЭНЭ-

Мэдэгдэлдээ, Монгол Улсын Татварын ерөнхий газрын тавьсан 155 сая ам.долларын татварын актаас 4.8 сая ам.долларыг нь хүлээн зөвшөөрч, төлөлтийг хийсэн. Актад тусгагдсан үлдэгдлийг төлөх боломжгүй гэдгээ дурджээ. Татварын маргааныг хянан шийдвэрлэх тухай заалтын дагуу Лондонд байрлах "UNCITRAL" арбитрын шүүхэд шийднэ.

Татварын ерөнхий газраас 2018 оны нэгдүгээр сард 2013-2015 онд тус компанийн төлсөн татварт аудитын дүгнэлтэд үндэслэн, Оюутолгойн хөрөнгө оруулагч талд 155 сая ам.долларын татварын акт тавьж байв. Акт тавьсны дараа хоёр талаас 155 сая ам.долларын асуудлыг 25 бүлэг болгон хувааж, хүлээн авах эсэх асуудлаар хэлэлцээрийн ширээний ард суусан.

Хэлцэл эхнээсээ Монголын талд үр ашигтай байдлаар өрнөхгүй нь ч тодорхой байв. Тодруулбал, хэлцэл эхлээд удаагүй байхад, хөрөнгө оруулагч талаас 21 бүлгийг нь огт хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Эхэндээ тэд 10 сая орчим ам.долларын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байв. Харамсалтай нь энэ тоо  буурч явсаар, 4.8 сая ам.доллар дээр зогссон юм.

Тэгэхээр эдүгээ хоёр талаас 150.2 сая ам.долларыг төлнө, төлөхгүй гэдэг асуудлаар Арбитр дээр маргалдана гэсэн үг. Арбитрийн шүүх дээр Манай Засгийн газар ялагдвал 150.2 сая ам.доллараа авна. Ялагдвал татварын актаа хүчингүй болгоно.

АСГИЙН ГАЗАР ӨМГӨӨЛЛӨӨ ХААНААС АВАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА-

Гол нь, татварын актыг манайхан нүдээ аньж сууж байгаад “За, Рио-Тинтогоос ам.доллар салгая” гээд гэнэт нэг өдөр тавьчихаагүй. Хөшигний ард яригддагаар бол, бас л хөөрхөн стратегийн түвшинд ухаж байж, актаа тавьсан гэгддэг. Мэдээж, нөгөө талд Рио-Тинто “Өө, актын дагуу 150 сая ам.доллар төлчихье” гэж шууд дуугаралгүй, хэлэлцээрийн шугамаар навс бууруулж чадсан.

Одоогоор Засгийн газарт Арбитрын шүүхийн албан ёсны мэдэгдэл нь ирээд байгаа аж. Манай талаас өмгөөллөө хаанаас авах, ямар бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргах зэрэг асуудал тодорхойгүй байна.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нэг удаа мэдэмхийрэхдээ “Оюутолгойн асуудлаар арбитрт хандвал Монгол найдвартай ялна” гэж байв. Яг ачир дээрээ манай улс Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчдад 2009 онд татварын орчноо тогтворжуулан өгч, 2011 онд дахин зөөлрүүлэлт хийчихсэн. Ийм нөхцөлд олон улсын гэрээн дээр ялна гэхэд бэрхтэй билээ.

Нөгөө талд маш их үнээр Засгийн газар Арбитр дээр хүч үзнэ. Ш.Батхүүгийн балгаар “Эрдэнэт” үйлдвэр Арбитрын шүүх дээр маргаантай явах хугацаандаа 37.8 тэрбумыг зарцуулсан бодит жишээ байна. Гэхдээ арбитрын маргаан процессоороо удаан үргэлжилдэг. Тиймээс ч арбитрын маргааны ихэнх хэсэг дээр У.Хүрэлсүхийн Засгийн газар бус 2020 оны сонгуулийн үр дүнгээр бүрдэх шинэ танхим ажиллана гэсэн үг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Улаан
Улаан
2020-03-05 08:52

Хүрэлсүх гуай та Эрдэнэт УБҮ-ийг хэзээ хохиролгүй болгох гэж байна даа . 40 сая $ ын Ш. БАТХҮҮгийн өрийг төлнөө гэдэг чинь юм хэлнэ дээ

Зочин
Зочин
2020-03-05 19:59
Reply to  Улаан

дотооддо байгаа юм учир нь олдох биз

Зочин
Зочин
2020-03-05 10:30

ХУЦАЛГҮЙ �######� ГЭЭЧ

зочин
зочин
2020-03-05 11:34

ОЮУТОЛГОЙ-Г РИОТИНТОГООС АРД НИЙТЭЭР БОСЛОГО ГАРГАЖ МОНГОЛЫН ТӨРИЙН ӨМЧ БОЛГОЖ БУЛААЖ АВАХ ХЭРЭГТЭЙ! ЯАГААД ГЭВЭЛ РИО-ТИНТО БОЛ ЦАГААНДАА ГАРСАН ЛУЙВАРЧИН-ХУЛГАЙЧ-МОНГОЛЫН АРДТҮМНИЙГ ЗАЛИЛАГЧ- АВИЛГА ТАРААГЧ АЯУЛТ ДАЙСАН!!

Зочин
Зочин
2020-03-05 21:17
Reply to  зочин

Ха ха.бид ер нь толгойгоо дутуу ажлуулж бусдын аманд ороод дараа нь тэмцэнэ гэх юм.Хувьсг�##�аас өмнө Хятадын пүүсний өрийн дансыг шатааж байсан гэдэг..тэгээд орчин үед хол явах уу.

Зочин
Зочин
2020-03-05 17:29

ДЭМЖИЖ БАЙНА

зОЧИН
зОЧИН
2020-03-05 18:51

сайн судхлж найдвартиай баримттай орох ёстой.

Зочин
Зочин
2020-03-05 21:12

Манай татварын байцаагч нар жижиг ААг айлгаж хахуул авдаг шигээ худлаа том тоо тавиагүй бол яахав.

Зочин
Зочин
2020-03-06 01:39

Элбэгдорж, Багабанди мэтийн урвагчид цаана нь ажиллаад байгаа учраас тэд оодроод, ялаад байгаа юм биш үү. Давасүрэн сайд, эх оронч Ганбаатар мэтийн олигтойхон сэтгэдэг хүмүүсийг татан оролцуулахад яадаг юм бол???

Зочин
Зочин
2020-03-06 07:21

Oyutolgoig haah xeregtei

Бууд
Бууд
2020-03-06 09:19

П.и.з.д.а царайлсан Баярцогт Баяр Сайханбилэг Элбэгдорж Багабанди нарыг буудаачэээ

333
333
2020-03-06 15:14

ялагднаа тэгээд төлнөө.оюунэрдэнэ тайлбарлнаа.ард түмэний төлөөлөл оруулб�##� ялна намын төлөөлөл ялагддаг.г

Холбоотой мэдээ

Back to top button