УЛС ТӨР

Н.Энхбаатарыг Н.Батсүмбэрэлийн оронд намын албан тушаалд томилжээ

Бусдаас их хэмжээний авлига авсан гэх хэргээр АТГ-д шалгагдаж байсан “МИАТ” ТӨХК-ийн дэд захирал асан Н.Энхбаатар намдаа шинэ албан тушаалд томилогджээ. Тэрбээр МАН-ын Улстөрийн бодлогын хэлтсийн даргаар томилогдож, албан тасалгаагаа хүлээн аваад байгаа аж.

Уг албан тушаалд нь, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Чингэлтэй дүүргийн засаг дарга С.Батсүмбэрэл ажиллаж байсан юм. Түүнийг хоёр албан тушаал хавсран гүйцэтгэх болсонтой холбогдуулж, намын ажлаас нь чөлөөлж, Н.Энхбаатарын томилгоог хийжээ.

Нэгэн үес У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан Н.Энхбаатар нь АТГ-т шалгагдаж дууссаныхаа дараа “МИАТ” ТӨХК-ийн дэд захирлын албан тушаалдаа эргэн томилогдсон ч удалгүй ажлаа өгсөн байдаг.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
burenee
burenee
2020-03-17 10:41

МАН–д Шинэ з�##�уу үе гарч ирэх нь туйлын зөв АНУ-д Улс төр, парламентийн чиглэлээр мэргэшиж төгссөн хүн шдээ. Наад ажлыг чинь өлхөн хийчих з�##�уу.

Иргэн
Иргэн
2020-03-17 21:35

За ёстой мэдэхгүйдээ!? Алинч нэг ш�##�ьтай хүмүүс бишшиг байгаамаа?!

Зочин
Зочин
2020-03-18 11:00

good job

Холбоотой мэдээ

Back to top button