ДЭЛХИЙ

ФОТО: “Covid-19”-ийн улмаас Нью-Йоркийн гудамж ЭЛ ХУЛЬ болжээ

Түм түжигнэж, бум бужигнаж байдаг дэлхийн хамгийн томоохон хотуудын нэг нь Нью-Йорк. АНУ-д хурдацтай тархаж буй коронавирусийн халдварын улмаас тус хот эл хуль болж, олны хөл татаржээ.

Өчигдөр Охайо, Луйзиана, Делавар мужууд хөл хорионы дэглэм нэмж зарласнаар АНУ-ын хүн амын гуравны нэг орчим нь гэртээ бүгэх горимд шилжжээ. Өмнө нь Нью-Йорк, Калифорни, Иллиноис, Коннектикут, Нью Жерси мужууд ийм арга хэмжээ аваад байсан юм.

Хөл хорионы дэглэм АНУ-ын нийт 101 сая орчим иргэнийг хамраад байна.

Сүүлийн байдлаар АНУ-д шинэ коронавирусийн халдварын 32,057 тохиолдол бүртгэгдэж, 400 өвчтөн нас баржээ. Илэрсэн нийт халдварын тоогоор АНУ нь дэлхийд зөвхөн Хятад (81,054), Итали (59,138) улсуудын дараа гуравт жагсаж байна.

Коронавирусийн улмаас Нью-Йоркийн гудамжид хүн зоны хөл татарч, эл хуль байгаа нь гэрэл зурагчны дуранд ийн буужээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button