НИЙГЭМ

Франц дахь Монгол иргэн коронавирусийн халдвар авсан байж болзошгүй

Франц улс дахь манай нэг иргэн коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэх мэдээлэл гараад байна.

Тодруулбал, 40 гаруй насны Монгол эмэгтэй коронавирусийн сэжигтэй шинж тэмдгээр хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Харин “Өдрийн сонин”-ын өнөөдрийн дугаарт тус иргэний хамаатан тодруулга өгчээ.

Тэрээр “Яг одоогоор албан ёсоор коронавирусийн халдвар авсан гэж хэлж болохгүй байна. Ямартай ч сэжигтэй шинж тэмдэг илэрч эмчлүүлж байгаа. Манайх шиг 24 цагийн дотор шууд хариу нь гардаггүй юм байна. Эхлээд ханиалгаж, цээжээр нь өвдөж амьсгалахад хэцүү байсан учраас ханиад гэж бодоод тосгоныхоо эмчид үзүүлсэн гэсэн. Халуурах шинж тэмдэг илрээгүй. Бид сүүлийн үед холбогдоогүй удсан юм. Хэд хоногийн өмнө сошиалд байхад нь холбогдоход “Өвдөөд эмнэлэгт хэвтэж байна. Энэ өвчнийг яахаа мэдэхгүй байна” гэхэд нь гайхаад ойлгосон” хэмээжээ. 

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button