УЛС ТӨРЭРҮҮЛ МЭНД

Ө.Энхтүвшин сайдын хүү Москвагаас тусгай үүргийн онгоцоор ИРЖЭЭ

Монгол Улс тусгай үүргийн онгоцоор гадаад оронд гацсан иргэдээ авчрах ажиллагаа үргэлжилсээр байгаа билээ. Гуравдугаар сарын дундуур Москва, Истанбул, Сөүл, Токио зэрэг Монгол Улсын шууд нислэгтэй чиглэлүүдээс 1000 гаруй иргэдээ татаж авчирсан. Хүндэтгэх шалтгаантай буюу бага насны хүүхэдтэй, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрүүл мэндийн асуудалтай хүмүүсээ авчирсан гэдгийг УОК онцлон зарласан.

Тэгвэл тусгай үүргийн нислэгээр МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-гишүүн А.Ундраа, Л.Болд нарын хүмүүс ирээд тусгаарлагдаад байгаа билээ.

Мөн олон нийтийн сүлжээгээр УОК-ын дарга Ө.Энхтүвшингийн хүү тусгай үүргийн аль нэг онгоцоор ирсэн гэх мэдээлэл гараад байна. Тодруулбал, УОК-ийн даргын хүү Э.Золбоо нь энэ сарын 15-16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Монголд ирсэн нь үнэн ажээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button