Нийгмийн

Тендерийг тендерээр нураагчид буюу нэр нь гоёдсон бүтээн байгуулалтууд

Сүхбаатарын талбайн урд хэсэгт орших “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-г тохижуулах асуудлаар өчигдөр /2020.04.02/ нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийсэн. Мэдээллийн үеэр холбогдох хүмүүс ”Хуучин цэцэрлэгт хүрээлэнгийн мод, болон хайлаасыг арал болгож, энэ талбайдаа зөөж,  дахин тарина.

ХОНХТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙГ УЛС ТӨРЖҮҮЛЭХ ТУСАМ ЗААВАЛ БАРИНА

Түүнчлэн эко нойл хэмээгдээд буй зөөврийн устай жорлонг буулгаж, төвийн шугамд холбогдсон орчин үеийн загвар бүхий ариун цэврийн өрөөг барихаар төлөвлөсөн. Одоо байгаа цэцэрлэгт хүрээлэнгийн мод болон ургамлыг усалж тордоход хүндрэлтэй байгаа учир нэгдсэн усалгааны системд төвлөрүүлж, Нийслэлийн хот тохижилтын газраас цаашдын арчилгааг хийгээд явна” гэв.

Тус бүтээн байгуулалтын тендерийн ажлыг өнгөрсөн 2019 нд зарлаж, санхүүгийн асуудлыг шийдсэн болохыг мэдээлсэн. Түүнчлэн хотын дарга С.Амарсайхан “Хонхтой цэцэрлэгийг улс төржүүлэх тусам заавал барина” хэмээн үзэл бодлоо хатуухан илэрхийлээд амжсан.

НЭГ ТЕНДЕРИЙГ НӨГӨӨГӨӨР НУРААГСДЫН ГОЛ ЗОРИЛГО: АШИГ ХОНЖОО ХАЙХ, СОНГУУЛИЙН ШОУ ХИЙХ

Гэвч улс оронд хөл хорио тогтоож, эдийн засаг хямраад буй өнөө үед ердөө гурван сарын настай хөгжимт цэцэрлэгт хүрээлэнг барьж буйд дургүйцэх хүмүүс цөөнгүй. Дургүйцээд байгаа хүмүүсийг ч үгүйсгэхийн аргагүй. Учир нь улсын мөнгөөр баригдаж буй гэх энэ мэт бүтээн байгуулалтууд хотод өнгө зүс нэмнэ хэмээн зөвтгөсөн ч, бодит байдал дээр зураг төсөл шигээ болдог түүх даанч хомс. Дээр нь төсөвт тусгагдсан мөнгөнөөс хэд дахин үнэтэй зардлаар чанаргүй байгууламжийг барьчихаад цаашдын арчилгаа тордолгоог хийнэ гэж том ам гарцгаадаг. Гэвч нэг тендерийг нөгөө тендерээр нураагсдын гол зорилго ашиг хонжоо хайх, нөгөөтэйгүүр сонгуулийн шоу болоод дуусдаг нь харамсалтай.

ЗУРАГ ТӨСӨЛ НЬ ГОЁДСОН 40 САЯЫН ТӨСӨВТЭЙ АРСЛАНТАЙ ГҮҮРНИЙ УСАН ХӨШИГ

Хамгийн сүүлийн жишээг дурдахад Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж өнгөрсөн жилийн өдийд 40 орчим сая төгрөгөөр Арслантай гүүрэнд автомат тохиргоотой усан хөшиг хийнэ хэмээж, иргэдэд нэрэндээ гоёдсон зураг төслийг харуулж байсан. Түүнчлэн хэвлэлээр “Аливаа зүйл чин сэтгэлийнх байх ёстой. Бид үүнийг бүтээн байгуулчихаад дараа нь арчилж хамгаалах, үүрэг хүлээж байгаа. Энэ бол нийслэлийн төсвөөс мөнгө нь гарч байгаа зүйл. Тиймээс нийслэл өмчөө хамгаалах ёстой ” гэж байсан. Гэвч тэдний ажлын үр дүн одоо ч бидний нүдэнд ил байгаа. Сэлбэ гол одоо ч хогондоо баригдаж, 40 саяын төсөвтэй усан хөшиг нь хүүхдийн инээдэм болоод өнгөрсөн.

Одоо бидэнд хоёр сарын хугацаанд баригдана гэж буй 3.2 тэрбумын өртгөөр бүтээгдэх “Хөгжимт усан оргилуур”-ийг хүлээх л үлдлээ. Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадоржийн хэлснээр үнэхээр л залуус нь зүлгэн дээрээ нарлаад хэвтдэг, орчин үеийн усалгаа бүхий архитектурын өндөр хийцтэй байгууламж болох уу, эсвэл арслантай гүүрний усан хөшгийн балгийг ахин давтах уу гэдэг асуулт хариултаа нэхэн үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-04-03 13:34

Битгий ХУЦ.

Зочин
Зочин
2020-04-03 14:45

Бүтээн байгуул�##�тыг дэмжиж байна. Хамгийн гол нь маш чанартай хийх хэрэгтэй. Нүд хуурсан хогийн юм хийхгүй шүү. Ажлын амжилт хүсье.

Зочин
Зочин
2020-04-03 15:33

Usan "hushig" chin BatUuliinh shuu

Зочин
Зочин
2020-04-03 15:49

harjl baiy teneg zuil hiiwel tsaazaldag huuli hiiwel uul ni goy baigaamdaa

Сонирхогч
Сонирхогч
2020-04-03 15:49

Тендерийг хувилдаж авчихаад мэргэжлийн түвшинд хийж чадахгүй, хийсэн зүйлийг нь авилга авчихсан комис нь яаж ийгээд л хүлээж авдаг. Эргээд хариуцлага тооцдоггүй, тооцох гэхээр а�##�зны тор шиг шүлжсэн мафажсан шүүгч прокрор нь өмгөөлчихдөг

zochin
zochin
2020-04-03 23:23

IIm tom usan orgiluuryg ajilluulj baih zardal asar ih! Manai ulsad odoohondoo tomdson asuudal. Ehleed gadaad eree baragduul!

Ungas
Ungas
2020-04-04 03:54

Naad balairlaa zogsoo jijig biznesee demj hotiin udirdlaguud bitgii erguut bohir balainuudaa

Холбоотой мэдээ

Back to top button