Согтуурсан үедээ төрсөн ахыгаа зодож, амийг нь хөнөөжээ
БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ах дүү хоёр архидан согтуурсан үедээ муудалцаж, нэгийнхээ амь насыг хохироосон байж болзошгүй хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал, 2020.04.14-ний өдөр 45 настай эрэгтэй Х нь өөрийн төрсөн ах болох 50 настай эрэгтэй Б-тэй архидан согтуурч байхдаа маргаж, улмаар дүү нь ахынхаа амь насыг хохироосон байж болзошгүй аж.
Хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Эл хэрэгт хуулийн дараах зохицуулалт үйлчилнэ.
ХҮНИЙ АМЬ НАСЫГ САНААТАЙГААР ХОХИРООСОН БОЛ 8-15 ЖИЛ ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ
ХҮНИЙ АМЬД ЯВАХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
10.1 дүгээр зүйл. Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хүнийг:
2.1.онц харгис хэрцгийгээр;
2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
2.3.захиалгаар;
2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж;
2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
2.11.бүлэглэж;
2.12.эрүүдэн шүүж;
2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Энэ хуульд заасан “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Шинэ төрлийн коронавирус гарсантай холбогдуулан хөл хорьсноос ийн гэртээ архидан согтуурах үзэгдэл нэмэгдэх хандлагатай байна. Иймд иргэд хөл хорионы хугацаанд гэртээ зочин урихгүй, нэг дороо бөөгнөрөл үүсгэхгүй, хамгийн гол нь архидан согтуурч түүний араас гарах сөрөг үр дагаврыг бодолцож ухаантай байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Архиа хориочээ согтуу хүмүүс улам олширч байна
Tsagdaa nar zodoj alchad dvvg ni sogtuugar dalimduulan hereg dohoj magadgvi tsag ve niigem bolson shv hvmvvse bolgomjlooroi svhbaatar dvvrgiin ergvvliin tsagda nar bvgd ijil hvn chanara aldsan sogtuu ywj bga nilen bolomjin hvmvsig zodoj
Harsan ta yaj bgan naad hvn chini neeh sogtoogvi bn sh dee delgvvr orchod garad irehed nvvr ni awah ymgvi zodod ardaa naad hvn chini amidraltai ymar aimar ym be yaj bgn gehed zodulsan hvn ni neh sogtoogvi ahig ni zodood tolgoi bitv
Zohilttoi ged helehed vgend orohgvi bn gene turiin tangarag urgusun hvmvs tsagda nar ard irgedinhe ayulgvin tulu ajillah btal arai ariai manai uwuu ah nar tsagda bsan tged ter hvn chanargvi amitad z##l gj helii
ene arhinii uildveruud 76 giinh bhoo.Yamar ch yued Arhiig hudaldsaar bh yum