ТОЙМ: Ойлголцолгүй төр буюу ААН-үүдийн 99.99 хувь нь НДШ төлөхгүй

Гуравдугаар сарын 27-ноос хойш бүх ААН-ийг НДШ-ээс чөлөөлнө, төрийн албан хаагчдыг чөлөөлөхгүй, зөвхөн үйл ажиллагаа нь доголдсон байгууллагын ААН-үүдийн ажилчдыг чөлөөлнө гэх мэт мэдээллүүд хөвөрсөн.
Төрийн төөрөгдөлтэй мэдээлэл дунд иргэд баахан будилав. Сүүлдээ ард түмнийг хуурах гэж байгаад чадсангүй гэж ойлгогдох. Нөгөө талаар төрийн сайд нар хоорондоо ойлголцож ажиллаж чадахгүй байгаа гэх хардлагад ч хүргэлээ.
Өчигдөр /2020.04.17/ ХНХ-ийн сайд С.Чинзориг, “Дөрөвдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа нь доголдсон, ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалаас чөлөөлөхөөр болсон. Үүнд,
- Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагаас бусад ААН, хамаарна.
- Төрийн бус байгууллага үүнд хамаарна.
- Өмчийн хэлбэр үл хамааран бүх их, дээд сургуульд хамаарна.
- Дээрх байгууллагын ажилчид болон сайн дураар даатгал төлөгчид хөнгөлөлтөд хамаарна” хэмээсэн юм.
Харин энэ талаар өчигдөр 20:00 цагийн орчимд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Нийгмийн даатгалыг дараах дөрвөн бүлгийнхэн төлөхгүй. Тодруулбал,
• Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага
• Төрийн бус байгууллага
• Төр, хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль
• Сайн дураар даатгуулагч нар зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй гэв.
ТОДОРХОЙ ХЭЛВЭЛ, Өнөөдрийн байдлаар Монгол Улсад татвараа төлж буй 108.8 мянган аж ахуйн нэгж байна. Үүнээс 99.99 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл ТӨЛӨХГҮЙ болж байна. Харин үлдсэн 0.01 хувь буюу алтны компаниуд НДШ ТӨЛНӨ.
Ийнхүү ойлголцлын зөрүүтэй баахан мэдээлэл хийсний эцэст тодорхой болж байгаа юм.
-Б.БАТЗОРИГИЙГ БҮРЭН ЭРХЭЭС НЬ ЧӨЛӨӨЛӨВ-
Өчигдөр УИХ-ын үдээс хойших хуралдааны эхэнд Б.Батзориг гишүүнийг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөх эсэх асуудлаар нууц санал хураалт явуулсан талаар тооллогын комиссын гишүүн УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ танилцуулсан юм.
Тэгвэл нууц санал хураалтад оролцсон нийт 47 гишүүний 27 нь дэмжсэнээр Б.Батзоригийг гишүүнээс нь чөлөөллөө. Улмаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх УИХ-ын тогтоолын төслийг дэмжих эсэхээр илээр санал хурааж, 52 гишүүн оролцож, 27 нь дэмжиж, 51.9 хувийг саналаар баталлаа. Ийнхүү МАН 65 гишүүнээсээ 3-ыг нь явуулж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бензиний үнэ нэмэгдэхэд таксичид, халтуурчид маш мэдрэмжтэйгээр үнээ дор нь өсгөж " артөмөнтэйгөө" нийлж байгаад хамаг бүгдийг харааж зүхдэг. Одоо үнээ буулгавал тэр хүн бүрээс нэхээд байдаг "шодоргос" маань бус уу?
Бензиний үнэ нэмэгдэхэд таксичид, халтуурчид маш мэдрэмжтэйгээр үнээ дор нь өсгөж " артөмөнтэйгөө" нийлж байгаад хамаг бүгдийг харааж зүхдэг. Одоо үнээ буулгавал тэр хүн бүрээс нэхээд байдаг "шодоргос" маань бус уу?