УЛС ТӨР

М.Энхсайханыг цахим орчинд идэвхтэй байна гэж бус хавтаст хэрэг задруулсан гэж ХОРЬЖЭЭ

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2020.04.23/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. М.Энхсайханы талаас зарим гэрч, шинжээчдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт тавьсан ч тэдгээр хүмүүс ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулсан.

Улмаар шүүхээс түүнийг цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааныг тавдугаар сарын 5-н хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан юм.

Прокуророос М.Энхсайханыг олон нийтийн сүлжээнд хэт идэвхтэй байгаа нь шүүхэд нөлөөлөх оролдлого гэж үзсэн учраас түүнийг дараагийн шүүх хурал хүртэл цагдан хорих санал шүүх бүрэлдэхүүнд тавьсныг нь хүлээн авсан гэх мэдээлэл өчигдөр шүүх хуралдааны дараа цацагдсан.

Гэвч түүнийг олон нийтийн сүлжээнд идэвхтэй байгаа гэх шалтгаанаар ХОРИОГҮЙ гэдгийг холбогдох эх сурвалжууд мэдээлж эхлээд байна. Тухайлбал, түүнийг бусад хэргийн оролцогчдод нөлөөлөх үйл ажиллагаа явуулах үндэслэлтэй гэсэн шалтгаанаар цагдан хорьсон гэх. Мөн хавтаст хэргийг задруулсан, мөрдөн байцаалтын нууц задруулсан гэх мэдээлэл байна.

Харин түүнийг цахим сүлжээнд идэвхтэй байж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хорилоо гэж эсэргүүцэж, басхүү хамгаалагчид бий болоод байгаа юм. Түүнчлэн цагдан хорих 461 дүгээр байрны гадаад өлсгөлөнэ зарлана гэж мэдэгдсэн иргэд ч бий.

Ямартай ч түүнийг цахимд идэвхтэй байсан гэж хувь хүний эрх чөлөөнд халдаж хориогүй бололтой. Эрх биш хууль, шүүхтэй улс. Хэнийг ямар шалтгаанаар хорьсоноо мэдэж байгаа байлгүй.

Шүүхээс гаргасан мэдээлэлд: Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авч хянаад: Гэм буруугийн шүүх хуралдааныг 2020-04-23-ны 08:30 цагт хийхээр товлон зарласан. Өнөөдөр буюу 2020-04-23-ны өдөл эхэлсэн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч нэр бүхий гэрч, шинжээч нарыг шүүх хуралд оролцуулахаар, шүүх хуралдааныг 2020-05-05-ны өдрийн 08:30 цаг хүртэл хойшлуулсан. Прокуророос гаргасан саналыг шүүх хүлээн авч, шүүгдэгч М.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг дараагийн шүүх хуралдаан хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан” гэжээ.

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. энхсайхан энд тэнд гоншигоноод явах юм. элбэгээгээс сур л даа. хонхны дуу дуулуулаад сүүтэй тосуулах энэ тэр гээд тэр хүн шоронд орчихгүй байх бүх аргыг хэрэглэж үзэж байна

  2. Хэргийн матери####ыг цахим орчинд тарааж, бу######д /хамтрагчдаа/ сэдэл өгөөд байгаа… Энэ нь дээр байхаа.

    1. Ямар хэргээр буруутгагдаж байгааг нь ил болгохоор юу нь болохгүй байгаан. Эсвэл зохиомол хэрэг тохоод тэр нь ил болчих гээд үхэлдээд бн уу. Үүний ард байгаа хүмүүс та нарыг ч гэсэн ижил тавилан хүлээж буй

  3. Батлаагүй хийгээгүй хүчин төгөлдөр болоогүй япон хятад монголчууд өөрсдөө хамтран оролцох гэрээний төсөл уншиж байгаад шоронд хийнэ гэж байж болох уу баттулга аа энсайханд үйлдвэр бууд#### зурагт tv байхгүй чи өөрөө жинхэнэ хорлон сүйтгэгч

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button