Нийгмийн

Гэрийнхээ хашаанд автобус засаж байгаад дарагдаж амиа алджээ

Гурав хоногийн өмнө Чингэлтэй дүүрэгт 24 настай эрэгтэй гэрийнхээ хашаанд автобусанд дарагдаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, 2020.04.27-ны өдрийн оройн 19:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт оршин суух Т нь гэрийнхээ хашаанд том оврын автобус янзалж байхдаа осолдож дарагджээ.

Улмаар хохирогчийг ГССҮТ-д яаралтай хүргэсэн боловч маргааш нь буюу /2020.04.28/-ны оройн 20:43 цагийн орчимд нас барсан байна.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас тухайн осол гарах болсон шалтгаан, талийгаач Т нь тухайн тээврийн хэрэгсэлтэй ямар холбоо хамааралтай болох, бусад шаардлагатай зүйлсийг шалгаж байна.

Хэрэв уг тээврийн хэрэгсэл ямар нэг компанийн өмч бол талийгаачийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцэх засварын байраар хангаагүй гэх асуудал үүсэх юм. Ажил хөдөлмөр эрхэлж буй иргэн дараах нийтлэг эрхтэй байна.

ИРГЭН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГАСАН АЖЛЫН БАЙРАНД АЖИЛЛАХ ЭРХТЭЙ

  • 18.1.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллах;
  • 18.1.2. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд хамрагдах;
  • 18.1.3. Ажлын байрны нөхцөл, эрүүл мэндэд учирч болох эрсдэл, түүнчлэн үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн талаар бодит мэдээлэл авах;
  • 18.1.4. Ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх;
  • 18.1.5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хэлэлцэхэд өөрөө болон төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох

АЖИЛ ОЛГОГЧ НЬ АЖИЛТНЫГ ТУСГАЙ ХУВЦАС, ХАМГААЛАХ ХЭРЭГСЛЭЭР ХАНГАХ ҮҮРЭГТЭЙ

  • 18.2.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх;
  • 18.2.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх;
  • 18.2.3. Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах;
  • 18.2.4. Эрүүл мэндээ хамгаалах, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд орох;
  • 18.2.5. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх;
  • 18.2.6. Ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх;
  • 18.2.7. Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх;
  • 18.2.8. Ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН БОЛ ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ШИЙТГЭНЭ

  • 36.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
  • 36.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
  • /Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг сонор сэрэмжтэй байж, өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ гэнэтийн осолд өртөхөөс хамгаалах, хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрмийг чанд сахиж ажиллахыг сэрэмжлүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-02 15:59

Uur niitlel baritsaj haritsuulah ym oldku bnu?? Ger bvl nz nuhud n setgel sanaani huwid taagv bhd ene niitlle ustgaj ugnvv!!!

Зочин
Зочин
2020-05-02 19:58

Ум сайн амг�##�ан болтугай

Холбоотой мэдээ

Back to top button