АНУ-аас Монголд 3 сая ам.долларын нэмэлт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Тогтвортой, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг хангах” зорилтын хүрээнд АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлаг (USAID)-тай сайн засаглал, ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн гэрээг 2 жилээр сунгаж, мөнгөн дүнг 3 сая ам.доллараар нэмэгдүүлэх нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зуржээ.
Олон улсын байгууллагаас манай улсын төсвийн ил тод, нээлттэй байдлын үнэлгээгээрээ байр нь 15 орноор урагшилсан өдөр энэхүү гэрээг байгуулсан. КОВИД-19 цар тахлын үеэр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь манай улсад үзүүлж буй том дэмжлэг гэдгийг сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцоллоо.
АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад 1991 оноос хойш USAID- ээр дамжуулж 255 сая гаруй ам.доллар, Мянганы сорилтын сангаар 660 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлээд байгаа аж.
Эх сурвалж: Монгол улсын сангийн яам









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Буцалтгүй тусламмж гэдэг хуурамч залгигчийг зогсоох хэрэгтэй.энээс болж монгол үндэстэн үхэж мөхөж дуусаж б.а бид маргааш дуусах биш өнөөдөр дуусаад б.а булчин ажиллахад уураг тархи баясан хөгждөг. Байгалийн шалгарал нь л тэр.
ard tvmen cin bvse changalsaar baital mohloo belen mongo taraa