НИЙГЭМ
Б.Дашдондог: “The Hu” эх орондоо ирсэн гэдэг худал мэдээлэл

Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвин, дэлхийд алдаршаад буй “The Hu” хамтлагийнхан коронавирусийн халдварын улмаас Сидней хотод гацаад буй.
Тэднийг өчигдөр буюу энэ сарын 3-нд Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгээр эх орондоо ирсэн гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлээд буй.

Энэ талаар “The Hu” хамтлагийн продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондогоос тодруулахад “Ийм худал мэдээлэл тарсанд гайхаж байна. Тэд эх орондоо ирээгүй, худал мэдээлэл. “The Hu” хамтлагийнхан эх орондоо ирэх хүсэлт гаргасан нь үнэн. Улсаас нааштай шийдвэр гаргахыг хүлээж байна” гэлээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХҮ хамтлаг мед�##�иа зүүчихээд гэртээ сугужээ байх байсан юм даа.
Өөрсдөө наашаа дөхөхгүй бол ямарч аргагүй шүү дээ
Хү хамтлагаа авчрах юмсан Солонгос руу нисээд дамжиж ирвэл болох юм бишүү