НИЙГЭМ
“621 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна”

Өнөөдөр /2020.08.10/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.
Үүгээр ХӨСҮТ-ийн албаны дарга Л.Амбасэлмаа:
“Өчигдөр нийт 621 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Задалж хэлбэл, энэ сарын 9-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн 260 иргэдийн эхний шинжилгээ багтсан.
ХӨСҮТ-д эмчлүүлж буй нэг хүний биеийн байдал хүнд байна” гэлээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.