НИЙГЭМ

Нийслэлийн есөн дүүргийн иргэд “Өглөөний дасгал” хийх боломжтой БАЙРШЛУУД

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан иргэдийг нийтийн биеийн тамираар хичээллэх уриалгыг гаргасан. Түүний санаачилгаар нийслэлийн Спортын хороо “Өглөөний дасгал”-ыг дүүрэг бүрд зохион байгуулж байна.

Мөн үүнтэй холбоотой тогтмол байнга дасгал хийдэг байршлыг мэдээлж байна.

  1. Багануур дүүрэгт 1 дүгээр хороонд байрлах хөлбөмбөгийн талбайд өглөө бүр 09:00 цагт,
  2. Багахангай дүүрэгт 1 дүгээр хороонд байрлах хөлбөмбөгийн талбайд өглөө бүр 06:30 цагт,
  3. Баянгол дүүрэгт 12, 13, 14 дүгээр хорооны 40 дүгээр сургууль, Ачлал их дэлгүүрийн арын байрнуудын дунд байрлах чийрэгжүүлэлтийн талбайд өглөө бүр 07:00 цагт,
  4. Баянзүрх дүүрэгт 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдөр бүр өглөө 07:00 цагт,
  5. Налайх дүүрэгт Соёл урлагийн ордны урд талбайд өглөө бүр 09:00 цагт,
  6. Чингэлтэй дүүрэгт Б.Явуухулангийн талбай болон 1-6, 8, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрнуудын дундах талбайд өглөө бүр 07:00 цагт,
  7. Хан-Уул дүүрэгт 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд,  Даваа, Лхагва, Баасан гарагт өглөө бүр 08:00 цагт,
  8. Сүхбаатар дүүрэгт 6 дугаар сургуулийн  гаднах талбайд өглөө бүр 07:00 цагт,
  9. Сонгинохайрхан дүүрэгт 17 дугаар хороо “Өнөр цогцолбор”  83 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайд өглөө бүр 07:00 цагт тус тус зохион байгуулагдаж байна.

Иргэдэд спортын үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, спортын байгууллагуудын үйл ажиллгааг сурталчлах зорилгоор эдгээр арга хэмжээнүүдийг нийслэлийн есөн дүүргийн спорт талбайд зохион байгуулж байгаа юм.

Иймд иргэд та бүхэн идэвхтэй оролцож, дасгал хөдөлгөөн хамтдаа хийхийг уриалж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Спортын хороо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button