
Өмнөд Солонгосын Кванжу хотод усан спортын ДАШТ явагдаж буй. Харин Хятадын тамирчин Сунь Янь чөлөөт сэлэлтийн 200 метрийн уралдаан түрүүлж, алтан медаль хүртсэн боловч зүй бус авирлаж, олны дургүйцлийг хүргэлээ. Харин мөнгөн медаль хүртсэн Их Британийн тамирчин Данкан Скотт тэвчээр заан, хариу үйлдэл үзүүлээгүй явдал эерэг хандлага аваад байгаа.
Тэрбээр мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид руу "Би ялагч, та нар ялагдагч биз дээ?" хэмээн орилж, гараа далайсан юм. Үүний дараа үзэгчид дургүйцэж буйгаа илэрхийлж олноор дуу авиа гаргалаа.
Хятад тамирчин Сунь Янь 2014 онд сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож гурван сарын сахилгын ял авч байсан нэгэн. Мөн өнгөрсөн жил сэргээшийн сорил өгч байхдаа сорилоо алхаар цохиж хагалж байжээ.
Кванжу хотод явагдаж буй уг ДАШТ-ий үеэр гарсан Сунь Яньтай холбоотой анхны дуулиан энэ биш. 400 метрийн уралдаан болсны дараа Австралийн тамирчин Хортон, сэргээш хэрэглэдэг тамирчинтай зургаа авахуулахгүй хэмээн тайзнаас буусан юм. Үүний дараа түүн рүү Хятадын талаас сүрдүүлсэн цахим зурвасууд ирэх болсон билээ.
Х.ЭРХЭС









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.