Нийгмийн
Лангуун дээрээ архи ууж байсан “Хүчит шонхор” захын 2 худалдагчийг торгожээ
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлүүлэхийг хориглосон. Гэтэл арваннэгдүгээр сарын 17-ны өдөр “Хүчит шонхор” захын лангуу түрээслэгч хоёр иргэн ажлын байран дээрээ архи уужээ.
Уг зөрчлийг ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ШӨХТГ-ын Улсын байцаагч нар арилгуулжээ. Ингэхдээ Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу дээд байгууллагаас гаргасан тогтоол шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэлээр тус бүр 100,000 төгрөгөөр торгосон байна.
Цаашид иргэн бүр хариуцлагатай байж энэ мэт зөрчлийг гаргахгүй байхыг ОБЕГ болон ШӨХТГ-аас анхааруулж байна.
Э.СИЙЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.