Конор МкГрегор энэ оны сүүлээр рингэндээ эргэн ирэх үү

Холимог тулааны “UFC” холбооны шилдэг тулаанч, Ирландын К.МкГрегор энэ оны сүүлээр рингэндээ эргэн ирж магадгүй байна. Ирланд тулаанч хамгийн сүүлд өнгөрсөн оны аравдугаар сард Оросын Х.Нурмагомедовтой “UFC” холбооны lightweight буюу 66-70 кг-н жингийн аваргын бүсээ алдснаас хойш тулаан хийгээгүй. Өнгөрсөн нэгдүгээр сард Японы кикбоксчин Т.Насүкаватай холимог тулаанаар өрсөлдөх хүсэлтэй буйгаа илэрхийлж байсан ч тулаан болоогүй.
Холимог тулааны нэрт тамирчин одоогоор Ирландын нийслэл Дублин хотын “Straight Blast Gym”-д эрчимтэй бэлтгэл хийж байгаа талаарх мэдээ цахим орчинд гарсан байна. Гэхдээ түүний өрсөлдөгч нь хэн байх талаар тодорхойгүй байна. Аваргын бүсээ эргүүлэн авахын төлөө Хабибтай эсвэл Н.Диазтай тоглож магадгүй гэсэн тамааг байгаа аж.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.